Энэ сарын 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Өнөөдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 20-нд Халх голын сав газраар, 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 22-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 19-нд говь, тал, хээрийн нутгаар, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд ихэнх нутгаар, 23-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Иймд, иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж, ажил, амьдралаа төлөвлөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: ЦУОШГ