БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүйгээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байна. Таван шарын нүхэн гарцын хүрээнд инженерийн дэд бүтцийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж, цахилгаан, гэрэлтүүлгийн шугам сүлжээ, гадна холбооны шугамын ажил, ус хангамж, ариутгах татуургын ажлуудыг гүйцэтгэсэн. Түүнчлэн 16,000 м.кв талбайд ногоон байгууламжийн ажил хийж, борооны ус зайлуулах насос станц, ус зайлуулах шугамыг байршуулж дууссан бөгөөд тус байршилд явган зорчигчийн гүүрэн гарцын ажил үлдээд байгаа юм. Тодруулбал, тус байршлын батлагдсан зураг төсөлд явган хүний гарцыг төмөр зам доогуур 18 метр урт нүхэн гарц байхаар төлөвлөсөн байсныг тухайн бүсийн иргэдийн аюулгүй зорчих нөхцөл байдлыг хангуулах үүднээс төмөр зам болон Найрамдлын авто зам дээгүүр гарах явган хүний гүүрэн гарц болгон өөрчилж, магадлалаар батлуулаад байна. Тус гүүрэн гарц нь 90 метр урт, гурван орц гарцтай, 98 ширхэг шонт суурьтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд барилга угсралтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Таван шарын нүхэн гарц ашиглалтад орсноор хоногт 42830 машин нэвтэрч байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боллоо 3 минутын өмнө
“THE MONGOLZ” БАГИЙГ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОВ 17 минутын өмнө
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Янг Яао гэх иргэнийг албадан гаргажээ 22 минутын өмнө
Улаанбаатар хотын Зүүн бүсийн терминалд байрлах “Имарт Тэнгэр” салбараа албан ёсоор нээлээ 58 минутын өмнө
НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫН ГАЗАРТ 360 КАМЕРТАЙ АВТОМАШИН, СУРРОН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ 1 цагийн өмнө
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна 2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн ашиг сонирхлоос ангид байх хуулийн төсөл санаачиллаа 2 цагийн өмнө
ЦУОШГ: ЭНЭ САРЫН 22-НД ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслаа 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ 6 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 6 цагийн өмнө
МӨСӨН ГОЛУУДЫН ТЭН ХАГАС НЬ 2100 ОН ГЭХЭД УСТАЖ БОЛЗОШГҮЙ 7 цагийн өмнө
УИХ-ын чуулганаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ 8 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Цахим шүүх 2.0” цөм системийн нээлт болно 8 цагийн өмнө
​ Дэд сайд Б.Мөнхтамир СОР 17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 21 цагийн өмнө
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв Нийслэлийн 2025 оны шилдэг эрүүл мэндийн байгууллагаар шалгарлаа. 23 цагийн өмнө
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа 23 цагийн өмнө
Төөгөө: Тэр охиныг 14-15 настай гэж хэзээ ч бодоогүй. Шөнө 02.00 цагт өөрөө манай гэрт таксигаар ирж байсан Өчигдөр
Бүжигчин О.Эрдэнэ-Очир нэг замаар зүтгэж буй хамт олноо дээрэлхэж, хөдөлмөрийг нь үгүйсгэв Өчигдөр