БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Х.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслаа

Г.Оюунтуяа
4 цагийн өмнө

Хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт газ тээвэрлэж явсан машин дэлбэрсний улмаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон 207 дугаар байрыг “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ буулгаж дууслаа. Тус барилгыг буулгах ажлыг энэ оны есдүгээр сараас эхлүүлсэн юм. Ингээд 115 өдрийн хугацаанд буюу гэрээнд заасан хугацаандаа багтан барилгыг буулгаж дууслаа. Энэ хугацаанд буулгалтын ажлыг 80 болон 50 тонны хоёр кран, дөрвөн бага оврын экскаватор, 30 тонны нэг ковш, найман хово машинтайгаар 20-25 хүний бүрэлдэхүүнтэй бригад гүйцэтгэв. Барилга буулгалтаас нийт 9800 тонн хүнд хог бууж, 520 удаагийн рейсээр хог тээвэрлэжээ. Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өмнө нь манай улсад 12-оос дээш давхар барилгыг буулгаж байгаагүй. Бид барилгыг буулгах тендерийг дөрвөн удаа зарласан боловч шаардлага хангах аж ахуйн нэгж санал ирүүлээгүй. Тиймээс “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр”  ажиллаж, 13 давхар, бүрэн цутгамал барилгыг хугацаанд нь амжилттай буулгалаа. Ирэх долоо хоногт тус байрыг шинээр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлана. Улаанбаатар хот Морингийн даваанд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэртэй болсон. Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт тус барилгаас гарсан бетон, арматур зэргийг дахин боловсруулж, ангилан ялгаж байна. НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсвийг батлахдаа 207 дугаар байрыг шинээр барих төсвийг баталсан. Бид газын дэлбэрэлтийн буруутай этгээдээр буулгалтын зардлыг гаргуулахаар бэлтгэж байна. Дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлөл үзүүлсэн гэж шинжээчид дүгнэсэн. Бид тус барилгыг нураалгүйгээр хүчитгэх талаар удаа дараа ярилцсан ч ингэх боломжгүй байсан” гэлээ.

Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ-ын дарга Ц.Болд “Бид 115 хоногт 207 дугаар байрыг буулгах ажлыг гүйцэтгэлээ. Энэ хугацаанд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын инженерүүдийн хяналтан дор, амралтгүйгээр ажиллаж барилгыг буулгасан. Тус ажлыг улсын комисс хүлээн аваад байна. Гэрээний дагуу 12 дугаар сарын 25-нд буулгаж дуусах хуваарьтай байсан” гэв.

207 дугаар байрын оршин суугч “Бид гэр орондоо буцаж орохыг их хүсэж байна. Өнөөдрийг хүртэл биднийг орхиогүй нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныханд баярлалаа. Одоогоос хоёр жилийн өмнө бид орон гэргүй болсон. Төр 63 өрхийн 220 иргэнийг гудманд гаргалгүй түрээсийн асуудлыг шийдэж ирсэн. Ингээд байрыг маань буулгаад дахин барьж өгөх гэж байгаад их талархаж байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫН ГАЗАРТ 360 КАМЕРТАЙ АВТОМАШИН, СУРРОН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ 25 минутын өмнө
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна 44 минутын өмнө
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна 1 цагийн өмнө
УИХ-ын гишүүн ашиг сонирхлоос ангид байх хуулийн төсөл санаачиллаа 1 цагийн өмнө
ЦУОШГ: ЭНЭ САРЫН 22-НД ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслаа 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ 5 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 5 цагийн өмнө
МӨСӨН ГОЛУУДЫН ТЭН ХАГАС НЬ 2100 ОН ГЭХЭД УСТАЖ БОЛЗОШГҮЙ 6 цагийн өмнө
УИХ-ын чуулганаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ 7 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Цахим шүүх 2.0” цөм системийн нээлт болно 7 цагийн өмнө
​ Дэд сайд Б.Мөнхтамир СОР 17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 20 цагийн өмнө
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв Нийслэлийн 2025 оны шилдэг эрүүл мэндийн байгууллагаар шалгарлаа. 22 цагийн өмнө
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа 22 цагийн өмнө
Төөгөө: Тэр охиныг 14-15 настай гэж хэзээ ч бодоогүй. Шөнө 02.00 цагт өөрөө манай гэрт таксигаар ирж байсан 23 цагийн өмнө
Бүжигчин О.Эрдэнэ-Очир нэг замаар зүтгэж буй хамт олноо дээрэлхэж, хөдөлмөрийг нь үгүйсгэв Өчигдөр
"Олон овоотоос" үүдэлтэй гацаа арилж, Монголбанкны авлагыг барагдуулах ажиллагаа дахин сэргэх боломж бүрдлээ Өчигдөр
С.Баяр: С.Баярцогт Сайн улстөрч байхаас гадна сайн эр Өчигдөр
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд хүндрэл учруулж байна Өчигдөр
Г.Дамдинням: 35 жил аргацааж явсаар хуримтлагдсан асуудлуудыг шийдэж өгөөд бууна даа Өчигдөр