“NTV” телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн ээлжит дугаарт Сангийн сайд асан С.Баярцогт уригдан оролцсон юм.
Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр: "Ил задгай яриад явдаггүй няхуур хүн. Өнөөдөр ярья гэж шийдэж. Шоронд улбайх цагт бидний сэтгэлийг чангалж байсан нэгэн. Дубайн гэрээг (ДГ) хэлэлцэхэд 2009 оны ХөОГ, ХНГ-ний зарчим, нөхцөлөө авч үлдэх гэж ЗГ-ын хурал дээр зад үзсэн түшээ. Гэвч тэр хурал нь хаалттай (нууц тэмдэглэлийг нь би уншсан), ДГ-г зүтгүүлэгч ЕС дотны найз нь байсны улмаас энэ тухай тэр ярилгүй ирсэн. ОТ-н үр өгөөж ярихад ДГ тойрох аргагүй тул сонсгол дээр л сая анх ам нээх шиг. Сайн улстөрч байхаас гадна сайн эр! Нас, бие нь яагаачгүй яваа анддаа амжилт хүсъе" гэжээ.