БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫН ГАЗАРТ 360 КАМЕРТАЙ АВТОМАШИН, СУРРОН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга М.Мөнгөншагай, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал О.Ганбат, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан болон Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын удирдлага, алба хаагчид оролцлоо.
Энэ үеэр НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газраас гудамж замд хяналт тавьж, хөдөлгөөн зохицуулалтыг оновчтой зохион байгуулснаар Энхтайвны өргөн чөлөөнд чиглэлийн тээврийн хэрэгсэл болон Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын гудамж замд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн ашиглалтын дундаж хурдыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн Баянмонгол хороолол, Цагдаагийн гудамж, Халдвартын эцэс, Жуулчны гудамж, Энэбишийн өргөн чөлөө, 3,4 дүгээр хороолол зэрэг авто замуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох журам зөрчих зөрчлийг бууруулах чиглэлээр тодорхой төрлийн ажлуудыг зохион байгуулж, хөдөлгөөнд оролцогч иргэдийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгааг онцоллоо.

Нийслэл хотын хэмжээнд чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх, мотоцикль, мопед, сурроны хөдөлгөөнд хяналт тавих, шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт тавьж ажиллах, Түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус газрын үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг ийн гардууллаа. Сүүлийн үеийн технологиор тоноглосон авто машин замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой. Ялангуяа алслагдсан дүүрэг, гудамж хороололд 360 камертай авто машинаар эргүүлд гарах, хяналт тавих нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Харин цахилгаан дугуй буюу сурроныг аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр ашиглах бол цагдаагийн албанд өгч буй энгэрийн камер нь илэрсэн зөрчил дутагдлыг баримтжуулах, алба хаагчийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боллоо 22 минутын өмнө
“THE MONGOLZ” БАГИЙГ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОВ 36 минутын өмнө
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Янг Яао гэх иргэнийг албадан гаргажээ 41 минутын өмнө
Улаанбаатар хотын Зүүн бүсийн терминалд байрлах “Имарт Тэнгэр” салбараа албан ёсоор нээлээ 1 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫН ГАЗАРТ 360 КАМЕРТАЙ АВТОМАШИН, СУРРОН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ 1 цагийн өмнө
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна 2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн ашиг сонирхлоос ангид байх хуулийн төсөл санаачиллаа 3 цагийн өмнө
ЦУОШГ: ЭНЭ САРЫН 22-НД ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслаа 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ 6 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 7 цагийн өмнө
МӨСӨН ГОЛУУДЫН ТЭН ХАГАС НЬ 2100 ОН ГЭХЭД УСТАЖ БОЛЗОШГҮЙ 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ 8 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Цахим шүүх 2.0” цөм системийн нээлт болно 8 цагийн өмнө
​ Дэд сайд Б.Мөнхтамир СОР 17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 22 цагийн өмнө
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв Нийслэлийн 2025 оны шилдэг эрүүл мэндийн байгууллагаар шалгарлаа. 23 цагийн өмнө
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа Өчигдөр
Төөгөө: Тэр охиныг 14-15 настай гэж хэзээ ч бодоогүй. Шөнө 02.00 цагт өөрөө манай гэрт таксигаар ирж байсан Өчигдөр
Бүжигчин О.Эрдэнэ-Очир нэг замаар зүтгэж буй хамт олноо дээрэлхэж, хөдөлмөрийг нь үгүйсгэв Өчигдөр