БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төөгөө: Тэр охиныг 14-15 настай гэж хэзээ ч бодоогүй. Шөнө 02.00 цагт өөрөө манай гэрт таксигаар ирж байсан


Бүжигчин Амина гэх охин 15 настай байхдаа Т.Саруултөгс буюу Төөгөөд хүчиндүүлсэн хэмээн өөрийн инстагаараа өчигдөр мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Төөгөө юүтүб хаягаараа ийнхүү тайлбар өгчээ. 

- Миний талаар янз бүрийн мэдээлэл гардаг. Хэрвээ би өөрийнхөө талаар ямар нэгэн тайлбар хийх болвол ийм сэдвээр тайлбар хийнэ гэж бодож байсангүй. Гэхдээ өнөөдөр тайлбар хийхгүй бол худал хуурмаг зүйл, ингэж хурдтай газар авна гэж бодсонгүй. Тэр охины ярьж буй бүх зүйл гүтгэлэг худал хуурмаг. Үүнийг би бурханы нэрээр тангараглъя.

Цаг хугацаа бүхнийг харуулна. Хэрвээ би худлаа хэлвэл үйлийн үр нь над дээр ирэг.

Үндсэн түүх рүүгээ оръё. Амина гэх эмэгтэйг би мэднэ. Гэхдээ Аминдарь гэх нэрийг анх удаа сонсож байна. 15 нас гэх тоог анх удаа сонсож байна. Амина бол өөр студийн охин байсан. Миний гарын дор бэлдсэн шавь биш. Би 2016 оны гуравдугаар сарын 31-нд Эрдэнэтийн тэмцээн дээр анх таарч байсан. Өмнө нь огт уулзаж, чатлаж байгаагүй. Амина гэх охин тухайн үедээ миний мэдэхийн 1,2 дугаар курсийнх байсан байх. Тухайн үед Баачкагийн студид 15, 16 настай хүүхдүүд байгаагүй. Би тэр охиных 14, 15-тай гэж хэзээ ч бодоогүй.

Тэр орой бид пиво ууж байснаа санаж байна. Тухайн үед насанд хүрсэн хүмүүс нь ууна шүү гээд ууж байсан. Амина бол ууж байсан. Ойлгомжтой насанд хүрсэн байсан нь тодорхой.

Бүжигчид нь өрөөнд хуваарилагдсан. Маш олуулаа хуваагдаад орсон байхад тэнд гэмт хэрэг хийх ямар ч нөхцөл байхгүй. Тийм боломж ч байхгүй. Бид байсан, байсан өрөөндөө шопродлоод л унтсан. Бүгдээрээ л хувцастайгаа унтсан.

Амина өөрөө бичлэг дээрээ "Төөгөө тухайн үедээ күүл ах байсан" гэж ярьж байна. Амина гэх эмэгтэй ямар шалтгаанаар миний хажуугаар орж ирж хэвтсэнийг би мэдэхгүй. Гэхдээ энэ орой бидний дунд ямар ч онцгой, янз бүрийн юм болоогүй.

Заяатай ярьсан болон Некотой ярьсан аль аль нь зөрж байна лээ. Тэр олон хүмүүсийн дунд яаж хүчээр хүнийг бөх шиг аваад шидээд элдэв зүйл хийх вэ дээ. Миний толгойнд ч буухгүй байна. Тэр олон гөөхийдөөд хэвтсэн хүмүүсийн дунд чимээ гаргахгүй янз бүрийн зүйл болох боломжгүй.

Түүний хэлсэнчлэн Snapchat-аар хаа нэг чаталж байсан нь үнэн. Гэхдээ түүний хэлсэн насанд би хэзээ ч итгэхгүй. Над руу эмэгтэй хүний хувийн нууц хэсгийнхээ зургийг явуулж байсан. Миний амьдралдаа авсан хамгийн анхны зураг. Би шоконд орсон. Шөнө 02.00 цагт өөрөө манай гэрт таксигаар ирж байсан. Буцаад таксигаараа явсан. Хэрвээ насанд хүрээгүй хүн байсан бол аав ээжийн хяналттай байх ёстой. Одоо ч би насыг нь мэдмээр байна.

Тэр өдөр бид хоёр уулзаад ярилцсан. Дотно харилцаа үүссэн. Ганц зүйл нь анх удаа л тэнд дотно харилцаа үүссэн. Гэхдээ түүний яриад байгаа шиг Эрдэнэтийн тэмцээнд ямар нэгэн зүйл болсон гэдэг нь худлаа" гэлээ.


3
angry
0
care
2
haha
1
liked
0
love
2
sad
1
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв 1 цагийн өмнө
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа 1 цагийн өмнө
АТГ-аас Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлжээ 2 цагийн өмнө
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 6 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 21 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 21 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23