БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тавдугаар давхарт байрлах 413.95 м.кв талбайд мэс заслын хэсгийн иж бүрэн засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж, улсын комисс хүлээн авлаа. Тус засварын хүрээнд:

  • Нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөө- 1,
  • Гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөө- 3 /бохир хагалгаанд зориулсан сөрөг даралттай вакум мэс заслын өрөө/ байхаар төлөвлөн байгуулсан юм.

Мэс заслын өрөөнүүдийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулж, өрөө тус бүрд агааржуулалт, цахилгаан тэжээлийн иж бүрэн систем суурилуулснаараа онцлогтой. Агааржуулалтын системийн хувьд коридор болон бусад өрөөг цагт 11,000 шоо метр агаар цэвэршүүлэх хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр хангаж, нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөөнд цагт 8,500 шоо метр, гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөөнд цагт 4,500 шоо метр агаар боловсруулах хүчин чадалтайгаар шийдсэн. Засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд хуучин өрөөний төлөвлөлтийг өөрчилж, мэс заслын өрөөнүүдийн ханыг буулган шинээр төлөвлөхөөс гадна нян, бактер үржихгүй эмнэлгийн зориулалтын хүчитгэсэн хавтангаар хана, тааз хийх, автомат болон ган хаалга суурилуулах, дотор сантехникийн шугам сүлжээг шинэчлэх, цахилгаан, холбоо дохиолол, гэрэлтүүлгийн системийг бүрэн шинэчлэх, эмнэлгийн хийн, хөргөлтийн болон агааржуулалтын системүүдийг цогцоор шийдэж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилууллаа. Тус засвар, шинэчлэлтийн ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Л хоёр” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв Нийслэлийн 2025 оны шилдэг эрүүл мэндийн байгууллагаар шалгарлаа. 1 цагийн өмнө
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа 1 цагийн өмнө
Төөгөө: Тэр охиныг 14-15 настай гэж хэзээ ч бодоогүй. Шөнө 02.00 цагт өөрөө манай гэрт таксигаар ирж байсан 2 цагийн өмнө
Бүжигчин О.Эрдэнэ-Очир нэг замаар зүтгэж буй хамт олноо дээрэлхэж, хөдөлмөрийг нь үгүйсгэв 4 цагийн өмнө
"Олон овоотоос" үүдэлтэй гацаа арилж, Монголбанкны авлагыг барагдуулах ажиллагаа дахин сэргэх боломж бүрдлээ 5 цагийн өмнө
С.Баяр: С.Баярцогт Сайн улстөрч байхаас гадна сайн эр 7 цагийн өмнө
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд хүндрэл учруулж байна 9 цагийн өмнө
Г.Дамдинням: 35 жил аргацааж явсаар хуримтлагдсан асуудлуудыг шийдэж өгөөд бууна даа 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах үйл ажиллагаа Төрийн ордонд болно 9 цагийн өмнө
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна Өчигдөр
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ Өчигдөр
Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна Өчигдөр
Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Өчигдөр
Шүүх Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ Өчигдөр
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна Өчигдөр
ТАНИЛЦ: Шинээр томилогдсон 14 дэд сайд Өчигдөр
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 11 сарын үзүүлэлтүүд танилцуулна Өчигдөр
Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна 2025/12/16
Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна 2025/12/16
Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна 2025/12/16