БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд хүндрэл учруулж байна

Г.Оюунтуяа
7 цагийн өмнө

Шинэ жилийн баяр дөхсөн энэ өдрүүдэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд хүндрэл учруулж, бусад зорчигчдод саад болох нь нэмэгдсээр байна.
2025 оны 12-р сарын 17-ны өдөр согтуу иргэд автобусанд бөөлжих, бие засах, нийтийн тээврийн үйлчилгээг түр саатуулсан тохиолдол 6 бүртгэгдлээ.
Иргэний буруутай үйлдлээс үүдэн юу болж, хэн хохирдог вэ?
Согтуу иргэнийг шууд буулгаж орхиж болдоггүй. Учир нь өөрийгөө хянах боломжгүй иргэн осгож хөлдөх, эд эрхтэн нь гэмтэх аюултай учир Цагдаагийн байгууллагад дуудлага өгнө.
Цагдаагийн байгууллага түргэн тусламж дуудан иргэнийг эрүүл мэндийг үзлэгт хамруулан эрүүлжүүлэх боломжтой эсэхийг тогтооно.
Хуульд заасан энэ процесс дууссаны дараа тухайн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжтой болдог.
Авто замын хөдөлгөөний ачааллаас хамаарч 2-3 цаг автобус саатаж иргэд хохирдог.
Тиймээс иргэн та архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, өөрийн болон бусдын тав тухтай зорчих эрхийг зөрчихгүй байхыг анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа 12 минутын өмнө
Төөгөө: Тэр охиныг 14-15 настай гэж хэзээ ч бодоогүй. Шөнө 02.00 цагт өөрөө манай гэрт таксигаар ирж байсан 1 цагийн өмнө
Бүжигчин О.Эрдэнэ-Очир нэг замаар зүтгэж буй хамт олноо дээрэлхэж, хөдөлмөрийг нь үгүйсгэв 3 цагийн өмнө
"Олон овоотоос" үүдэлтэй гацаа арилж, Монголбанкны авлагыг барагдуулах ажиллагаа дахин сэргэх боломж бүрдлээ 3 цагийн өмнө
С.Баяр: С.Баярцогт Сайн улстөрч байхаас гадна сайн эр 6 цагийн өмнө
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд хүндрэл учруулж байна 7 цагийн өмнө
Г.Дамдинням: 35 жил аргацааж явсаар хуримтлагдсан асуудлуудыг шийдэж өгөөд бууна даа 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах үйл ажиллагаа Төрийн ордонд болно 8 цагийн өмнө
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна Өчигдөр
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ Өчигдөр
Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна Өчигдөр
Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Өчигдөр
Шүүх Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ Өчигдөр
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна Өчигдөр
ТАНИЛЦ: Шинээр томилогдсон 14 дэд сайд Өчигдөр
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 11 сарын үзүүлэлтүүд танилцуулна Өчигдөр
Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна 2025/12/16
Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна 2025/12/16
Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна 2025/12/16
Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу 2025/12/15