Шатахууны хомсдол үүсээд нилээдгүй хугацааг өнгөрөөж буй. Салбарын сайд нь шатахуун байгаа гэдэг ч иргэд ШТС-уудад оочирлосоор. Үүнээс үүдэн иргэд салбарын сайдыг огцрохыг шаардаж эхэлсэн. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд сайд Г.Дамдинням цахим хуудсандаа дараах мэдэээллийг нийтэлжээ. Тэрээр, "Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна. Энэ нэг өдөр үүссэн асуудал биш. 35 жил аргацааж явсаар хуримтлагдсан асуудал.
Энэ удаагийн байдал ирэх 2 өдөрт арай намжчихаар байна.
100% гаднаас хараат, 95%-г нийлүүлж байгаа орны нөхцөл байдлаас импорт хэдэн өдөр буурахад л бид хэцүүддэг.
5%-г нийлүүлж байгаа айлаас импортлох хэмжээгээ нэмэх яриа хэлэлцээр хийж байна. Үр дүн гарна.
Орж ирснийг нь бүгдэд боломжоор нь хүргэчих гээд л ажиллацгааж байна даа.
Цаашдаа:
1. Газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж дуусгах
2. Үйлдвэрийн түүхий эдээ бэлтгэх.
3. Нөөцлөх сав их хэмжээгээр барьж байгуулах.
4. Нөөцийн хяналтын улсын нэгдсэн системтэй болох зэрэг ажлууд хийгдэх ёстой.
Дээрх 4 ажилд бодлого, шийдэл гаргаад ажиллаж байна. 35 жил аргацааж явсаар хуримтлагдсан асуудлуудыг шийдэж өгөөд бууна даа" гэжээ.