БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​ Дэд сайд Б.Мөнхтамир СОР 17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ

Admin
2 цагийн өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн COP17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газрын төлөөллийг хүлээн авч уулзан COP17 бага хурлын бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлууд болон салбарын ажлын талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд дэд сайд Б.Мөнхтамир цөлжилтийн эсрэг СОР-17 олон улсын хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд хийгдэж буй бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хурлыг зохион байгуулах барилга байгууламжийн бүтээн босголт зэрэг ажлуудыг эрчимжүүлж, нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ажиллах салбар хоорондын уялдааг сайжруулах зэрэг асуудлуудаар холбогдох албаныхантай санал солилцлоо. Мөн байгаль орчны олон талт гэрээ, конвенцуудын хэрэгжилтэд Монгол Улсын оролцоо, үр дүнгийн талаар ерөнхий мэдээлэл авч, эдгээр санаачлагуудын санхүүжилт, хөрөнгө босголт болон гадаад түншүүдийн дэмжлэгийг баталгаажуулах асуудалд онцгойлон анхаарах шаардлагатайг онцлов.

Түүнчлэн Үндэсний хорооны ажлын албаны 2025 оны төсвийн санхүүжилттэй холбоотойгоор үүсэж буй нөхцөл байдалтай танилцаж, энэ асуудлыг анхаарч ажиллахаа илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд тэрээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Ажлын албаны өргөтгөсөн уулзалтыг тогтмолжуулах, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг тодорхой эзэнжүүлж, хэрэгжилтийг цаг хугацаатай, нарийвчилсан төлөвлөлтийн дагуу зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Дэд сайд Б.Мөнхтамир СОР 17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 2 цагийн өмнө
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв Нийслэлийн 2025 оны шилдэг эрүүл мэндийн байгууллагаар шалгарлаа. 3 цагийн өмнө
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа 4 цагийн өмнө
Төөгөө: Тэр охиныг 14-15 настай гэж хэзээ ч бодоогүй. Шөнө 02.00 цагт өөрөө манай гэрт таксигаар ирж байсан 5 цагийн өмнө
Бүжигчин О.Эрдэнэ-Очир нэг замаар зүтгэж буй хамт олноо дээрэлхэж, хөдөлмөрийг нь үгүйсгэв 7 цагийн өмнө
"Олон овоотоос" үүдэлтэй гацаа арилж, Монголбанкны авлагыг барагдуулах ажиллагаа дахин сэргэх боломж бүрдлээ 7 цагийн өмнө
С.Баяр: С.Баярцогт Сайн улстөрч байхаас гадна сайн эр 10 цагийн өмнө
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд хүндрэл учруулж байна 12 цагийн өмнө
Г.Дамдинням: 35 жил аргацааж явсаар хуримтлагдсан асуудлуудыг шийдэж өгөөд бууна даа 12 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах үйл ажиллагаа Төрийн ордонд болно 12 цагийн өмнө
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна Өчигдөр
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ Өчигдөр
Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна Өчигдөр
Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Өчигдөр
Шүүх Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ Өчигдөр
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна Өчигдөр
ТАНИЛЦ: Шинээр томилогдсон 14 дэд сайд Өчигдөр
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 11 сарын үзүүлэлтүүд танилцуулна Өчигдөр
Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна 2025/12/16
Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна 2025/12/16