БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"Олон овоотоос" үүдэлтэй гацаа арилж, Монголбанкны авлагыг барагдуулах ажиллагаа дахин сэргэх боломж бүрдлээ


“Анод” банкийг дампууруулсан гол зээлдэгчдийн нэг “Олон овоотын” ордын лицензийг эзэмшигч Э.Сүрэн тусгай зөвшөөрлөө бусдад хууль бусаар шилжүүлснээс үүдэн Монголбанкны авлага барагдуулалтын ажиллагаанд хүндрэл учруулсан талаар Монголбанкнаас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч нар мэдээлэл өгсөн.

Тухайн үед төлбөрийн чадваргүй байдалд орсон “Анод”, “Зоос” зэрэг банкуудад Монголбанкнаас зээл олгож, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг 100 хувь хамгаалж байсан билээ. Үүний дараа Монголбанкнаас эрх хүлээн авагч томилж, тухайн банкнуудын чанаргүй зээлийг нэгтгэн барагдуулах ажиллагааг үе шат дараатай хэрэгжүүлсэн

Энэ ажлын хүрээнд Монголбанкнаас олгосон зээлийн өр төлбөрийг тухайн банкнуудаас зээл авсан этгээдүүдээр эргэн төлүүлэх ажиллагаа 2009-2015 оны хооронд явагдаж, “Анод” банк татан буугдсаны дараа шүүхийн  шийдвэрээр баталгаажсан нийт 23 тэрбум төгрөгийн авлагаас 19 тэрбум төгрөгийг Монголбанк өөртөө шилжүүлэн авсан.юм. Энэхүү авлага нь алт болон бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Олон Овоот” компанитай холбоотой байсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 17 орчим жилийн хугацаанд энэхүү өр төлбөр Монголбанканд эргэн төлөгдөөгүй байсан юм.

 Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд шилжүүлэх боломжтой. Энэ үндэслэлээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтран авлага барагдуулах ажиллагааг хэрэгжүүлжээ. 

 2024 оны наймдугаар сард Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авчээ. Гэвч 2024 оны тавдугаар сарын 6-нд зарим албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас лицензүүдийг буцаан хурааж, холбогдох компанид шилжүүлснээр авлага барагдуулах үйл ажиллагаа түр хугацаанд зогсжээ.

 Үүний улмаас мөнгөн урсгал тасалдаж, хамтран ажиллаж байсан гадаад, дотоодын байгууллагууд гэрээгээ цуцалсан хүндрэл үүссэн байна Харин Авлигатай тэмцэх газраас шуурхай шалгалт явуулж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоосны үр дүнд 2024 оны арванхоёрдугаар сарын 11-нд “Олон овоот”-ын барьцааны лицензүүдийг буцаан шилжүүлэн авч чадсан байна.

 Хэдхэн хоногийн өмнө “Алтжин“ компанийн захирал агсан Г.Алтангийн хүү Э.Сүрэнг АМГ-ын дарга асан Ш.Ганхуяг нарыг 2.5. тэрбуи төгрөгийн авилгын хэргээр АТГ-аас баривчлан саатуулсан. Энэ нь дээрх банкны гол авлагыг барагдуулагч “Олон овоотын” лицензийг хууль бусаар бусдад шилжүүлсэнтэй холбоотой байсныг Монголбанкны эрх хүлээн авагчид АТГ-тай хамтран илрүүлж таслан зогсоож чаджээ. 

 Тиймээс цаашид дээрх гурван банктай холбоотой авлагыг барагдуулах үйл ажиллагаа дахин сэргээж, төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, улсын төсөвт дахин хөрөнгө төвлөрүүлэх боломж бүрдээд байгаа юм байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв 1 цагийн өмнө
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа 1 цагийн өмнө
АТГ-аас Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлжээ 2 цагийн өмнө
ИГАВАХАРА МАСАРҮ: НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ 6 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 21 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 22 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй Өчигдөр
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна Өчигдөр
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА Өчигдөр
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ Өчигдөр
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23