БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МӨСӨН ГОЛУУДЫН ТЭН ХАГАС НЬ 2100 ОН ГЭХЭД УСТАЖ БОЛЗОШГҮЙ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

БЕРН, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /Anadolu/. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд дэлхийн мөсөн голуудын тэн хагас орчим нь устаж үгүй болно гэж “Nature Climate Change” сэтгүүлд Швейцарын судлаачдын даваа гарагт нийтэлсэн шинэ судалгаанд дурджээ.

“Swiss Info” цахим хуудсанд мэдээлснээр, дэлхийн агаарын хэм өсөхийн хэрээр энэ зууны дунд үе гэхэд жил бүр 2000-4000 мөсөн гол устаж үгүй болох магадлалтайг судалгаанд анхааруулсан байна. Одоогийн байдлаар дэлхий даяар жилд 750-800 мөсөн гол устаж байгаа ажээ.

Цюрих хот дахь Швейцарын Технологийн хүрээлэнгийн судлаачдын тооцоолсноор, дэлхийн агаарын хэм одоогийн хурдцаар Цельсийн 2.7 хэмээр нэмэгдвэл дэлхий дээрх 200 мянга гаруй мөсөн голоос тавны дөрөв нь 2100 он гэхэд устаж үгүй болох төлөвтэй байна.

Хэрэв Парисын уур амьсгалын хэлэлцээрт заасны дагуу дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмд тогтоон барьж чадвал одоо байгаа мөсөн голуудын тал хувь нь хадгалагдан үлдэх боломжтой. Харин хамгийн таагүй нөхцөл байдалд буюу 4 хэмээр дулаарсан тохиолдолд 10 мөсөн голоосо зөвхөн нэг нь л үлдэх гэнэ.

“Эдгээр харьцуулалт нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амбицтай бодлого нь мөсөн голуудыг хамгаалах үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулна гэдгийг харуулж байна” гэж судлаачид хэллээ. Өмнөх судалгаанаас ялгаатай нь гэвэл, уг судалгаанд зөвхөн мөсөн голын эзэлхүүн болон гадаргуугийн талбай төдийгүй мөсөн голын тоонд ихээхэн анхаарал хандуулсан бөгөөд жижиг мөсөн голууд устаж үгүй болох нь тухайн орон нутагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж болохыг онцолжээ.

Альпын ба Кавказын нуруу зэрэг олон жижиг мөсөн талбай бүхий бүс нутагт мөсөн голууд хамгийн хурдацтай хайлж байгаа бол Гренланд, Антарктидын томоохон мөсөн голууд арай удаан хайлж буйг судалгаанд дурдсан байна. Мөсөн гол судлаач Маттиас Хуссын хэлснээр, зөвхөн Швейцарт л гэхэд сүүлийн 30 жилийн хугацаанд 1000 гаруй мөсөн гол устаж үгүй болжээ. Мөсөн голын гадаргуугийн талбай 0.01 хав.дөр.км-ээс доошилж буурсан эсвэл масс нь анхны эзэлхүүнийхээ 1 хувиас доош хэмжээнд хүрсэн тохиолдолд устаж үгүй болсон гэж үздэг байна.

Эх сурвалж: montsame.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ 29 минутын өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 56 минутын өмнө
МӨСӨН ГОЛУУДЫН ТЭН ХАГАС НЬ 2100 ОН ГЭХЭД УСТАЖ БОЛЗОШГҮЙ 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ 2 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Цахим шүүх 2.0” цөм системийн нээлт болно 2 цагийн өмнө
​ Дэд сайд Б.Мөнхтамир СОР 17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 15 цагийн өмнө
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв Нийслэлийн 2025 оны шилдэг эрүүл мэндийн байгууллагаар шалгарлаа. 17 цагийн өмнө
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа 18 цагийн өмнө
Төөгөө: Тэр охиныг 14-15 настай гэж хэзээ ч бодоогүй. Шөнө 02.00 цагт өөрөө манай гэрт таксигаар ирж байсан 18 цагийн өмнө
Бүжигчин О.Эрдэнэ-Очир нэг замаар зүтгэж буй хамт олноо дээрэлхэж, хөдөлмөрийг нь үгүйсгэв 21 цагийн өмнө
"Олон овоотоос" үүдэлтэй гацаа арилж, Монголбанкны авлагыг барагдуулах ажиллагаа дахин сэргэх боломж бүрдлээ 21 цагийн өмнө
С.Баяр: С.Баярцогт Сайн улстөрч байхаас гадна сайн эр Өчигдөр
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд хүндрэл учруулж байна Өчигдөр
Г.Дамдинням: 35 жил аргацааж явсаар хуримтлагдсан асуудлуудыг шийдэж өгөөд бууна даа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах үйл ажиллагаа Төрийн ордонд болно Өчигдөр
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна Өчигдөр
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ Өчигдөр
Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна Өчигдөр
Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Өчигдөр
Шүүх Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ Өчигдөр