БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Бүжигчин О.Эрдэнэ-Очир нэг замаар зүтгэж буй хамт олноо дээрэлхэж, хөдөлмөрийг нь үгүйсгэв

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Саяхан Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн билээ. Уг тэмцээнд Монгол улсаас хоёр баг оролцсон бөгөөд "Moon dance" хамтлаг хүрэл медаль хүртсэн бол "Star dance" хамтлаг дөрөвдүгээр байр эзэлсэн юм.  

Гэвч "Moon dance" бүжгийн хамтлагийн бүжигчин О.Эрдэнэ-Очир, цахим хуудсандаа "Нээрээ энэ жил манайхаас гадна бас нэг Монгол баг амжилттай оролцсон юм байна. Сая л мэдлээ, баяр хүргэе"  хэмээн бичсэн нь олон хүний эгдүүцлийг төрүүлж, улмаар "Star dance" хамтлаг өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлал гуйхыг шаарджээ.  Уг мэдэгдэлд, 

"Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй.

Бүжгийн спортын талбарт гаргаж буй амжилт бүрийн ард олон жилийн хөдөлмөр, хөлс хүч байдаг. Гэвч сүүлийн үед сошиал орчинд гарч буй зарим үйлдэл нь спортын тамирчин хүнд байх ёстой хамгийн наад захын хүндэтгэл, ёс зүйн хэм хэмжээг зөрчиж байгаад харамсаж байна.
Дэлхийн аваргын тэмцээнд 13 жилийн турш нэг салбарт, нэг замаар хамт зүтгэсэн атлаа үр дүнгээ зарлахад нь зэрэгцэн зогсож байсан хамт олноо "Одоо л мэдлээ" хэмээн үгүйсгэх нь зүгээр нэг андуурал биш юм. Энэ бол бусдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, сэтгэл зүйгээр нь дарамталж буй дээрэлхэлтийн тодорхой илрэл мөн гэж үзэж байна.
Иймд дараах асуудлуудыг хөндөн тавих болно:
1.Дэлхийн спортын хорооны Ёс зүйн хороонд энэхүү зүй бус зан авирын талаар албан ёсны гомдол гаргах.
2. Монголын бүжгийн спортын холбооны тэргүүлэгчидийн хурлаар тамирчны ёс зүй, нэгнээ хүндэтгэх соёлын асуудлыг тусгайлан авч хэлэлцүүлэх.
Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй. Өөрийнх нь адил эх орныхоо нэрийг гаргах гэж тэмцэж буй залуу тамирчдын урам зоригийг мохоох, тэднийг олон нийтийн өмнө үгүйсгэх замаар өөрийгөө өндөрт гаргах гэсэн оролдлогыг цаашид хүлцэн тэвчихгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье.
Спорт бол хүндэтгэл дээр оршдог.
Дэлхий дахинд виз хүртэл гарахын тулд 5 жилийн сошиал хүмүүжлийг авч үздэг болсон.

Erdenee Ochirkhuu та албан ёсоор уучлал гуйна уу" гэжээ. 



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Шинэ мэдээ
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа 5 минутын өмнө
Төөгөө: Тэр охиныг 14-15 настай гэж хэзээ ч бодоогүй. Шөнө 02.00 цагт өөрөө манай гэрт таксигаар ирж байсан 55 минутын өмнө
Бүжигчин О.Эрдэнэ-Очир нэг замаар зүтгэж буй хамт олноо дээрэлхэж, хөдөлмөрийг нь үгүйсгэв 3 цагийн өмнө
"Олон овоотоос" үүдэлтэй гацаа арилж, Монголбанкны авлагыг барагдуулах ажиллагаа дахин сэргэх боломж бүрдлээ 3 цагийн өмнө
С.Баяр: С.Баярцогт Сайн улстөрч байхаас гадна сайн эр 6 цагийн өмнө
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд хүндрэл учруулж байна 7 цагийн өмнө
Г.Дамдинням: 35 жил аргацааж явсаар хуримтлагдсан асуудлуудыг шийдэж өгөөд бууна даа 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах үйл ажиллагаа Төрийн ордонд болно 8 цагийн өмнө
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна 23 цагийн өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ Өчигдөр
Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна Өчигдөр
Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Өчигдөр
Шүүх Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ Өчигдөр
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна Өчигдөр
ТАНИЛЦ: Шинээр томилогдсон 14 дэд сайд Өчигдөр
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 11 сарын үзүүлэлтүүд танилцуулна Өчигдөр
Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна 2025/12/16
Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна 2025/12/16
Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна 2025/12/16
Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу 2025/12/15