БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна

Г.Оюунтуяа
2025/12/16

Улаанбаатар хотыг хөгжүүлэх тухай бодлогын баримт бичгүүдэд нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах хүрээнд “Олон түвшний уулзвар” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзварыг байгуулахаар төлөвлөсөн. Нийслэлийн замын хөгжлийн газар тус төслийг хариуцаж байгаа бөгөөд Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, ХУД-ийн 23-р хороо НЗДТГ-ын хойно Наадамчдын зам дагуу явган хүний гүүрэн гарц, БЗД-ийн 42-р хороо Нарт хотхоны зүүн далан дээр гүүрэн байгууламж барихаар таван байршилд ажлын даалгаврыг шинэчлэн батлуулаад байна.

  • Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагдсан;
  • Нарт хотхоны зүүн далангийн гүүрэн байгууламж, Наадамчдын замд явган хүний гүүрэн гарцын загвар зураг өөрчлөгдөн, зургийг боловсруулж, ерөнхий архитектораар батлуулсан;
  • Офицер, МИТС, Нарт хотхоны зүүн далангийн гүүрэн байгууламж, Наадамчдын замын явган хүний гүүрэн гарцын нарийвчилсан ажлын зураг боловсруулагдан улсын магадлал хийгдэж байна. Мөн  инженерийн шугам сүлжээний асуудлаар техникийн нөхцөл хүссэн албан бичиг болон материалуудыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Нарийвчилсан зураг төслийн ажил 40 хувьтай үргэлжилж байна.

Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэх тооцоотой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НЗД-ын орлогч Т.Даваадалай дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн “Неосити” хотхонтой танилцлаа 8 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 56 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО 10 цагийн өмнө
Хүн -20 градусд 20 минутанд хөлдөнө 10 цагийн өмнө
Хувь хүний хөрөнгөөр барьсан дулаан зогсоолын ашиглалт, хамгаалалтыг ХУД хариуцахаар боллоо 11 цагийн өмнө
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 114 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА 11 цагийн өмнө
Т.Даваадалай: Энэ онд Ногоон нуур, Гандан орчимд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна 12 цагийн өмнө
Зорчигчид автобусны буудлын дулаан зогсоолыг эвдэлж, эд зүйлсийг нь хулгайлсны улмаас түр хаасныг өнөөдөр нээж байна 12 цагийн өмнө
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ҮР ДҮНГ НЭГТГЭХ ХҮРЭЭНД ХАМТАРЧ АЖИЛЛАНА 13 цагийн өмнө
Иргэний эмзэг мэдээлэл бүхий гэрэл зургийг цахим орчинд байршуулсан үйлдлийг шалгаж байна 14 цагийн өмнө
Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцын талаар хэлэлцэв 15 цагийн өмнө
Он гарсаар 195 удаагийн ахуйн гал түймэр бүртгэгджээ 16 цагийн өмнө
Архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай хослуулсан “Урт цагаан” үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа 17 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэл танилцуулна 17 цагийн өмнө
ДЦС-ийн төслүүдэд сүнс нь хорогдсон сайд нар 2026/01/17
​Боловсролын үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанаар бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа 2026/01/16
АТГ: Н.Тавинбэх нарын 3 хүнийг 148,7 сая долларын санхүүжилттэй төсөлтэй холбогдуулан шалгаж байна 2026/01/16
Шатахуун ачсан машин осолдож 16 тонн түлш асгарчээ 2026/01/16
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн машин гардуулан өглөө 2026/01/16
Энэ сарын 16-21-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна 2026/01/16
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа 2026/01/16