БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран "Чип" төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд НЗД-ын орлогч А.Амартүвшин, НҮБ-ын суурин төлөөлөгч Эваристэ Коуасси Комлан нар дулаалгын үр дүн, хагас коксон түлш нэвтрүүлснээр айл өрхийн хэрэглээ, галлагаа, агаарын чанарт хэрхэн нөлөөлж байгаа талаар иргэдтэй санал солилцов.

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристэ Коуасси Комлан “2021 онд Монгол Улсад ирсэн. Ирээд хамгийн хэцүү санагдсан асуудал бол агаарын бохирдол байсан. Ялангуяа агаарын бохирдлын уршиг хүүхдүүд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Иймээс бид асуудлыг суурь үндсээр нь шийдвэрлэхэд нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллаж байгаа бөгөөд ЧИП төсөл нь энэхүү хамтын ажиллагааны нэг хэсэг юм. Өмнөх жилүүдтэй харьцуулахад утаа тодорхой хэмжээгээр буурсан нь мэдрэгдэж байна. Би өмнө нь хөдөө явж байхдаа монгол гэрт хонож үзэхэд шөнө их даарч, 2–3 удаа босож галласан. Харин ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлдээ явахдаа дулаахан гэрт сэрж байгаад маш их баяртай байна” гэлээ.

Чингэлтэй дүүргийн иргэн “Манайх нүүдэлчин зуух ашиглаж байна. ЧИП төслийн хүрээнд аравдугаар сард гэрийн дулаалгыг хийж өгсөн. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ өвөл гэр маш дулаахан байна. Нүүдэлчин зуух дулаанаа сайн барьдаг бөгөөд өглөө 09:00 цагт галлаад орой 18:00 цаг хүртэл дунджаар 10–12 цаг дулаанаа хадгалж байна. Гал багасах үед цогон дээр бага багаар түлш нэмж хийдэг. Өмнө нь долоо хоногт долоон шуудай түлш хэрэглэдэг байсан бол одоо таван шуудай түлш түлж байна. Нүүрсний утаа, тортгоос болж хүүхдүүдийн хоолой аргаж, ханиад томуу амархан тусдаг байсан. Харин хагас коксон түлш утаа, тортог багатай нь зүгээр юм” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна 45 минутын өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ 1 цагийн өмнө
Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна 2 цагийн өмнө
Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо 2 цагийн өмнө
Шүүх Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ 2 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Шинээр томилогдсон 14 дэд сайд 6 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 11 сарын үзүүлэлтүүд танилцуулна 9 цагийн өмнө
Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна Өчигдөр
Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна Өчигдөр
Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна Өчигдөр
Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу 2025/12/15
УИХ дахь АН-ын гишүүд ажлаа хий 2025/12/15
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 2025/12/15
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ 2025/12/15
Засгийн гарын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд 2025/12/15
УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов дараалал 2025/12/15
ОБЕГ: АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 85 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ 2025/12/15
Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ 2025/12/15
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна 2025/12/15