БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Шүүх Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээлээ. Тодруулбал, Б.Цэрэндорж, Н.Болормаа нар нь “Залилах” гэмт хэрэгт, Д.Батбаяр, Т.Баясгалан нар нь “Залилах” болон “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдсон.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2248 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох “...газар эзэмших эрхийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан болон гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгө угаасан” гэх хэргүүдийг, шүүгдэгч Д.Батбаярын шүүгдэгч Н.Болормаатай бүлэглэн бусдыг залилсан гэх үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Н.Болормаа болон шүүгдэгч Д.Батбаяр, Б.Цэрэндорж нарыг бүлэглэн “бусдыг хуурч, их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр шүүгдэгч Д.Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Болормааг 10.000.000 төгрөгийн, Б.Цэрэндоржийг 40.000.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Д.Батбаяр, Б.Цэрэндорж нараас нийт 12,992,180,000 /арван хоёр тэрбум есөн зуун ерэн хоёр сая нэг зуун наян мянга/ төгрөг буюу шүүгдэгч тус бүрээс 6,496,090,000 /зургаан тэрбум дөрвөн зуун ерэн зургаан сая ерэн мянга/ төгрөгийг гаргуулан “Евроази интернейшнл инвестмент холдингс групп лимитед” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, шүүгдэгч Д.Батбаяр болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг бүлэглэн “бусдыг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгө угаасан” гэх хэргүүдийг болон шүүгдэгч Д.Батбаярын шүүгдэгч Н.Болормаатай бүлэглэн бусдыг залилсан гэх үйлдлийг тус тус “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн мөн шүүгдэгч Н.Болормаа болон шүүгдэгч Д.Батбаяр, Б.Цэрэндорж нарыг бүлэглэн “бусдыг хуурч, их хэмжээний хохирол учруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолын энэ хэсгүүдийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.Батбаяр, Б.Цэрэндорж нарт хөөн хэлэлцэх хугацааг ялгаатай байдлаар хэрэглэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгүүдэд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Цэрэндоржийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Д.Батбаярын өмгөөлөгч Ж.Оюунболд, Г.Баяржаргал, Э.Энх-Эрдэнэ нарын “шүүгдэгч Д.Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хохиролтой холбоотой гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ 15 минутын өмнө
Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна 53 минутын өмнө
Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо 56 минутын өмнө
Шүүх Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ 1 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Шинээр томилогдсон 14 дэд сайд 5 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 11 сарын үзүүлэлтүүд танилцуулна 8 цагийн өмнө
Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна Өчигдөр
Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна Өчигдөр
Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна Өчигдөр
Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу 2025/12/15
УИХ дахь АН-ын гишүүд ажлаа хий 2025/12/15
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 2025/12/15
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ 2025/12/15
Засгийн гарын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд 2025/12/15
УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов дараалал 2025/12/15
ОБЕГ: АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 85 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ 2025/12/15
Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ 2025/12/15
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна 2025/12/15
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна 2025/12/15