БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

 Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй "Дүүжин замын тээвэр" төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн хүрээнд Франц улсаас импортлох нийт 150 чингэлэг ачаанаас өнөөдрийн байдлаар 114 нь төслийн талбайд бууж, барилга угсралтад ашиглаж байна.

Яармаг, Арцат-Өнөр хорооллыг холбосон энэхүү дүүжин замын тээврийн систем нь нийт 4.2 км урттай байх бөгөөд замын трассын дагуу 6.45-аас 42 метрийн өндөртэй 19 тулгуур баганыг суурилуулна. Одоогийн байдлаар 16 тулгуур баганыг бүрэн суурилуулаад байгаа бөгөөд энэ сардаа багтаан дахин хоёр тулгуурыг босгохоор бэлтгэл хангаж байна. Түүнчлэн Яармаг, Арцат талын буудлын барилга, гараашийн барилгын дам нурууны арматурчлалын ажил дуусаж, бетон цутгалт хийхэд бэлэн болоод байгаа бол Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна.

Тус төслийн ерөнхий гүйцэтгэгчээр дэлхийд энэ салбарт тэргүүлэгч Францын “Пома” групп ажиллаж байгаа бөгөөд дотоодын “Моннис инженеринг”, “Цагаан уран хийц” компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Шүүх Т.Баясгалан, Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ 46 минутын өмнө
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Шинээр томилогдсон 14 дэд сайд 4 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 11 сарын үзүүлэлтүүд танилцуулна 7 цагийн өмнө
Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна Өчигдөр
Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна Өчигдөр
Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна Өчигдөр
Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу 2025/12/15
УИХ дахь АН-ын гишүүд ажлаа хий 2025/12/15
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 2025/12/15
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ 2025/12/15
Засгийн гарын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд 2025/12/15
УИХ-аар энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов дараалал 2025/12/15
ОБЕГ: АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 85 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ 2025/12/15
Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ 2025/12/15
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна 2025/12/15
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна 2025/12/15
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно 2025/12/15
С.Баяр: Бидний засах ёстой том алдаа бол Засгийн газрын бодлогын чанар алдагдсан явдал 2025/12/14
С.Баяр: Бидний засах ёстой том алдаа бол Засгийн газрын бодлогын чанар алдагдсан явдал 2025/12/14