БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна


Тавантолгой түлш ХХК энэ жилээс эхлэн хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Хүйтний улирал эхэлснээс хойш хагас коксон түлштэй утааг бууруулж байна, өмнөх түлшнээс ялгаатай зүйл ажиглагдахгүй байна гэх зэргээр янз бүрийн мэдээлэл гарсаар буй. Тэгвэл Шинжлэх ухааны академи, хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэмтэд түлшний чанарт хэд хэдэн төрлийн судалгаа хийж дууссан байна.

Энэ талаар судлаач Г.Шийрав түлшний чаннарын талаар ийнхүү ярилаа.

Тэрбээр "Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж буй хэд хэдэн асуудал байдгийн нэг эх үүсвэр нь өвлийн улиралд гэр хорооллоос үүсэх нүүрсний утаа байдаг. Тэгвэл яг энэ гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэх шахмал түлшний чанарт судалгаа хийсэн. Нэгдүгээрт өмнөх жилүүдэд хэрэглэж ирсэн хатуу түлштэй харьцуулахад нарийн ширхэгт тоосонцор буюу агаарт үүсгэх дэгдэмхий бодисын агуулга, мөн хүхрийн агууламж нь бараг 50 хувь буурсан байсан. Яг өнөөдрийн түлж байгаа хагас коксон шахмал түлшний дээжээс авсан шинжилгээгээр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хагас коксон шахмал түлшний МNS стандартыг хангаж байна гэсэн дүгнэлт гарсан.

Энэ техникийн шинжилгээний дүгнэлтэд үндэслээд хэлэхэд хоёр үзүүлэлтээр өмнөх шахмал түлшнээс давуу чанартай байна. Дэгдэмхий бодисын агууламж нь өмнө нь 18-20, заримдаа 21, 22 хувь байсан бол хагас коксон түлшний агууламж 11.5-12.5 болж буурсан. Ингээд 50 хувиар буурсан нь агаар дахь жижиг тоосонцор буюу дэгдэмхий бодисын агуулга буурч байна гэсэн үг. Хоёрдугаарт өмнөх түлшний хувьд хүхрийн агуулга нь 0.8-09 байдаг байсан бол хагас коксон түлшний хүхрийн агуулга 0.4-0.5 % байна. Тэгэхээр 1-1.5 хувь хүхрийн агуулга буурсан байна гэж үзэж байгаа.

Судлаачийн хувьд шинжилгээ, судалгааны дүнд үндэслээд хэлэхэд хагас коксон түлш хэрэглээнд нэвтэрснээр агаарын чанар тодорхой хувиар буюу, 20-25 хүртэл хувиар буурна гэж үзэж байгаа. Гэхдээ зөвхөн гэр хорооллын яндангаас гарч байгаа хорт утааны хувьд шүү.

Ер нь иргэд хагас коксон түлшийг анх удаа хэрэглэж үзэж байна. Хэрэглэж дадах хүртэл хугацаа хэрэгтэй байх. Хагас коксон түлшийг анх асаахад мод их зарцуулдаг. Мөн өмнөх хатуу түлштэй харьцуулахад дөл багатай харагддаг. Энэ нь иргэдэд сайн асахгүй дүлгэнээд байгаа мэт санагддаг байж магадгүй. Тэгэхдээ түлшний орц найрлага, шинж чанарын хувьд илч сайн, шатах хугацаа урт гэх мэт сайн тал бий" гэдгийг хэлж байв.

Энэ онд буюу 2025-2026 оны галлагааны улиралд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн 40 мянга орчим тонн мидлингээр хийсэн шахмал түлш болон импортоор 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг 400  гаруй борлуулалтын цэгээр худалдаалж байгаа. Мөн Нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, уурын зуухнууд хуучин мидлинг түлш хэрэглэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, санал авч эхэллээ 12 цагийн өмнө
Вьетнам Улсад ямааны мах нийлүүлж эхэллээ 12 цагийн өмнө
Нийслэлээс зарлаж буй тендерт ажлын бэлтгэл хангахтай холбоотойгоор урьдчилгаа төлбөр олгоно 12 цагийн өмнө
“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрөөр хүүхдийн өсөлт, хөгжил, дархлааг дэмжинэ 13 цагийн өмнө
Засварын газарт гал гарч гурван автомашин шатжээ 13 цагийн өмнө
“СҮҮН ДАРХЛАА” ХӨТӨЛБӨРИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 14 цагийн өмнө
Э.БАТБАЯР: ШУУРХАЙ УДИРДЛАГЫН НЭГДСЭН ТӨВ БАЙГУУЛСНААР АВРАН ХАМГААЛАХ ХУГАЦАА 3–5 МИНУТААР БОГИНОСНО 14 цагийн өмнө
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 15 цагийн өмнө
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ 15 цагийн өмнө
ХАВРЫН САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 16 цагийн өмнө
“СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙН ТЕХНОЛОГИЙН АЛДААНААС ТЭСРЭЛТ БОЛЖ НЭГ ХҮН ХҮНД ГЭМТЖЭЭ 17 цагийн өмнө
А.БАЯР: ГАЛ, ГАЗ, ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛНА 17 цагийн өмнө
ГХЯ: Нипах вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна 18 цагийн өмнө
Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ Өчигдөр
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна Өчигдөр
“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна Өчигдөр
“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож, 58 сая төгрөгөө залилуулжээ Өчигдөр
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ Өчигдөр
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө Өчигдөр
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа Өчигдөр