БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Авто засвар, авто угаалга, хоёрдогч түүхий эд худалдаалж буй 188 байршилд хяналт шалгалт хийж байна

Г.Оюунтуяа
17 цагийн өмнө

Нийтийн эзэмшлийн зам талбай буюу зориулалтын бус газарт авто засвар, дугуй засвар, авто угаалгын үйл ажиллагаа явуулж, хоёрдогч түүхий эд худалдаалж буй нийт 188 байршилд нийслэлийн Хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлж, орц гарцыг нэмэгдүүлэх, зөвшөөрөлгүй контейнер, хашаа, хайсыг чөлөөлөх шалгалтын ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд ялангуяа авто зам дагуу байрладаг авто засвар, дугуй засвар, авто угаалгын газрууд, хоёрдогч түүхий эд худалдаалдаг ААНБ нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг зөрчил түгээмэл илэрч байгаа. Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хяналт шалгалт үргэлжилж, Баянбүрдээс Дэнжийн 1000 өгсөх зам дагуу тос, тосолгооны түүхий эд борлуулдаг байршил дээр бид өнөөдөр ажиллалаа. Нийтийн эзэмшилд дур мэдэн контейнер байрлуулсан. Түүнийгээ түрээсэлдэг зөрчлийг илрүүллээ. Нийт 10 аж ахуйн нэгжийн нийтийн эзэмшлийн зам талбайд барьсан контейнер ТҮЦ-ийг чөлөөллөө. ААН-үүд газраа дур мэдэн өргөтгөж, барилга барьдаг. Газраа зориулалтын дагуу ашигладаггүй зөрчил их байна” гэлээ.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 40 орчим байршилд хяналт шалгалт хийж байгаа аж. Газраа дур мэдэн өргөтгөж, зориулалтын дагуу ашиглахгүй байгаа зөрчлүүдэд улсын байцаагчийн хугацаатай үүрэг даалгавар өгөн ажиллаж байгааг хяналт шалгалтын холбогдох байцаагч нар хэллээ. Мөн шалгалтаар илэрч буй зөрчлүүдийг ангилан ялгаж, холбогдох бодлого хэрэгжүүлэгч байгууллагад хүргүүлэн гэдгээ мэдэгдлээ. Ялангуяа тос, тосолгооны түүхий эдийг нийтийн эзэмшлийн талбайд худалдан борлуулах нь хүрээлэн буй орчиндоо болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй төдийгүй хотын стандартад нийцэхгүй гэдгийг нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр тодотгов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна 16 цагийн өмнө
Мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарах АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨГӨӨ 16 цагийн өмнө
Авто засвар, авто угаалга, хоёрдогч түүхий эд худалдаалж буй 188 байршилд хяналт шалгалт хийж байна 17 цагийн өмнө
The Hu хамтлаг Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөнд цэцэг өргөжээ 17 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Пак Ин Чөлтэй албан ёсны уулзалт хийлээ 17 цагийн өмнө
БЭЭЖИНД ОРСОН ААДАР БОРООНЫ УЛМААС 44 ХҮН АМИА АЛДАЖ, 9 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ 17 цагийн өмнө
Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно 19 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа 19 цагийн өмнө
Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА 20 цагийн өмнө
ХИЙН ТҮЛШ, ЦАХИЛГААН ХОСОЛСОН ЗУУХ БҮТЭЭЖ, ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЖЭЭ 21 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийн голомтод ажиллах алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна 21 цагийн өмнө
Сурагчийн дүрэмт хувцсанд поло цамцыг нэмж оруулах саналыг гаргажээ 22 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлдаг хоёр бүлэг этгээдүүдийг баривчиллаа 22 цагийн өмнө
ГОЛ, УС БОЛОН НУУРАНД ЖИВЖ, АМИА АЛДСАН НИЙТ 43 ДУУДЛАГЫН 14 НЬ ХҮҮХЭД 22 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр: Айл өрхийг 2028 оныг хүртэлх хугацаанд үе шаттай хийн газын хэрэглээнд шилжүүлнэ 22 цагийн өмнө
УЛИРЛЫН БУЮУ ИРЭХ САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 23 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Шинэ парламент гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байна 23 цагийн өмнө
Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна 23 цагийн өмнө
“Байр түрээслүүлнэ”, “Чингэлэг зарна” гэх мэт хуурамч зар байршуулан иргэдийг залилсан байж болзошгүй этгээдийг баривчиллаа Өчигдөр
Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ Өчигдөр