БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ

Г.Оюунтуяа
2025/08/01

Сэлбэ хот төслийн газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй барилгуудыг албадан буулгаж, барилгаас гарч буй төмөр, чулуу зэрэг барилгын материалыг ялган ангилж, дахин боловсруулж эхэллээ. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, “7 буудал” орчимд нийслэлийн нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Сэлбэ 20 минутын хот төслийн хүрээнд Чингэлтэй болон Сүхбаатар дүүрэгт хамаарах газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Тус ажлын хүрээнд “7 буудал” орчимд стандартын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй барилгын карказыг холбогдох эзэдтэй нь хуулийн хүрээнд тохиролцож, албадан буулгаж байна. Энэхүү үйл ажиллагааг “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр”-тэй хамтран зохион байгуулж буй бөгөөд барилгаас гарч буй төмөр, чулуу зэрэг барилгын материалыг ялган ангилж, дахин боловсруулж, ашиглах юм” гэлээ.

Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн захирал Ц.Болд “Манай үйлдвэрийн хувьд Европын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар баригдаж, шинээр ашиглалтад ороод байна. Нийт 27 орчим зориулалтын машин, механизмаар барилгыг буулгах, гарсан хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах зэрэг үйл ажиллагааг ийнхүү эхлүүлж байна. Өнөөдрийн буулгаж буй объектын нийт талбай нь 1775 метр квадрат. Үүнээс 1864 тонн барилгын хог хаягдлыг гарган авч, Биокомбинат дахь үйлдвэр рүү тээвэрлэх замаар 7-10 хоногт буулгаж дуусна” гэв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр “Өнөөдөр буулгаж буй тус барилга нь 2023 онд улсын байцаагчийн дүгнэлтээр зөвшөөрөлгүй барилгын жагсаалтад орсон бөгөөд 2025 оны зургаадугаар сарын 19-ны өдөр Засаг даргын захирамжаар албадан буулгах тушаал гарсан. Мөн Сэлбэ 20 минутын хот төслийн газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн барилга учраас ийнхүү буулгаж байна. Сэлбэ хотын нийт төслийн хувьд 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэн, хуулийн этгээд өртсөн. Өнөөдрийн байдлаар 195 нэгж талбайг л чөлөөлөх үлдсэн буюу нийт зөвшилцлийн ажлын 91 гаруй хувь нь биелж, газар чөлөөлөөд байна. Үлдсэн нэгж талбарын хувьд бичиг баримт зөрчилтэй, өмчлөгчийн асуудалтай зэрэг шалтгаанаар удаашралтай байна” гэсэн юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Шинэ мэдээ

2025-07-31 16:34

Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ



2025-07-31 16:29

Авто замын хажуугийн моддыг сүйтгэсэн “Хангилцаг” ХХК-д хариуцлага ногдуулахаар ажиллаж байна



2025-07-31 16:22

Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хашаалсан зөрчлийг арилгуулж байна



2025-07-31 15:00

Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна



2025-07-31 14:20

Энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ



2025-07-30 16:06

Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана



2025-07-30 14:45

Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлттэй тендерийг зарлалаа



2025-07-30 13:50

Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дууслаа



2025-07-30 10:31

Энхтайваны гүүрний доор хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугам угсралтын ажил эхэллээ



2025-07-30 09:25

Сонгинохайрхан дүүрэгт голын ай сав орчимд 21600 ам.метр талбайд 62.3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэв



2025-07-30 08:20

Чингэлтэй дүүрэгт голын ай сав газрын 85.9 мянган ам.метр талбайг цэвэрлэж, 145.5 тонн хог хаягдал тээвэрлэв



2025-07-29 17:55

Т.Даваадалай: Нийтийн эзэмшлийн талбайг хувьдаа ашиглаж буй зөрчлүүдийг арилгаж, явган замыг стандартад нийцүүлж байна



2025-07-29 16:36

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна



2025-07-29 16:20

Автобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллээ



2025-07-29 15:23

Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна



2025-07-29 15:15

Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо



2025-07-29 14:15

Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв



2025-07-28 16:19

Хотын дарга Х.Нямбаатар Бээжин хотын дарга Ин Юнтай уулзав



2025-07-28 14:30

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна



2025-07-28 14:00

Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД 28 минутын өмнө
Ховд аймагт 6 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ 41 минутын өмнө
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт шүүх ял оноожээ 48 минутын өмнө
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа 52 минутын өмнө
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв 19 цагийн өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ 19 цагийн өмнө
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна 19 цагийн өмнө
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо 22 цагийн өмнө
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна 23 цагийн өмнө
Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган болно Өчигдөр
Өнөө шөнө ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна Өчигдөр
Д.Батлут: ЦЭРЭГЖИЛТИЙН ХИЧЭЭЛИЙГ СЭРГЭЭНЭ 2026/03/11
"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо 2026/03/11
Э.Бат-Үүл: Н.Алтанхуягийг улс төрийн захиалгат шүүхэд алдаж болохгүй 2026/03/11
ҮЙЛ ЯВДАЛ: “Нүдний даралт өвчнийг эрт илрүүлье, тууштай хянуулъя” сэдвээр мэдээлэл хийнэ 2026/03/11
Н.Учрал: Жамбын Батмөнхийн үйл хэрэг, үлдээсэн өв бол ард түмний зол жаргал албан тушаалаас үнэ цэнэтэйг илтгэн харуулсан 2026/03/10
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно 2026/03/10
“Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж, тохижилт бүхий 778 автомашины газар доорх ​зогсоолын төслийг хэрэгжүүлж байна 2026/03/10
Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зарим асуудлыг шийдвэрлэхээр болов 2026/03/10