БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НИТХ-ын дарга А.Баяр: Айл өрхийг 2028 оныг хүртэлх хугацаанд үе шаттай хийн газын хэрэглээнд шилжүүлнэ

Г.Оюунтуяа
20 цагийн өмнө

Нийслэлээс утааг бууруулах, агаарын чанарыг сайжруулах зорилт тавин ажиллаж буй. Энэ хүрээнд 2028 оныг хүртэлх хугацаанд гэр хорооллын янданг цөөлөх, нүүрсний хэрэглээг багасгах зорилгоор LNG, LPG газын хэрэглээг нэвтрүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ирэх намар гэхэд Чингэлтэй дүүргийн Гандангийн дэнж орчмын 5000 айлыг LPG газад шилжүүлнэ. 

Галладаг биш газаар халаалт бусад хэрэглээгээ зөв зохистой шийдэх боломжийг эрэлхийлж байгаа энэ үед НИТХ-ын дарга А.Баяр ОХУ, БНХАУ-ын зочдыг хүлээн авч уулзан, харилцан санал солилцлоо. Зочдын дунд ОХУ-ын Монгол Улс дахь худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев,  ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Станислав Сергеевич Безруков, Эрхүүгийн газрын тосны компанийн ерөнхий захирлын орлогч Никита Константинович Поздняков, БНХАУ-ын “Шандон Шинке” Холдинг компанийн Ерөнхий захирал Ин Бээжин,  Хятадын төмөр замын 25-р товчооны хөрөнгө оруулалтын газрын дарга, Ерөнхий менежер Зао Сиюуан, Шинэ бүсийн Хэнгчин Наняанг химийн үйлдвэрийн дарга Дэнг Шиаминг-Зухайя  зэрэг албаныхан байв.  

НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хот утааны асуудлаа шийдэхийн тулд тодорхой бодлого гаргаад, үе шаттай хэрэгжүүлээд эхэлж байна. Үүний нэг хэсэг нь гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдээ орон сууцжуулах, хатуу түлшний хэрэглээг бууруулах, хийн түлшний хэрэглээ рүү шилжих. Өнгөрсөн өвөл гэхэд л 172 мянган айл нүүрс түлж утаа гаргасан. Тиймээс 2028 он хүртэл айл өрхийг үе шаттай газын хэрэглээнд шилжүүлнэ” гэв.

ОХУ-ын Монгол Улс дахь худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев “Манай Иркутск бүс нутагтаа  газын хэрэглээний томоохон төлөвлөгөө гаргаад, тасралтгүй ханган нийлүүлэлт хийж ажилладаг. ОХУ, Эрхүү мужаас гадна гуравдагч улс руу газ нийлүүлэх зорилготой. Тиймээс Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлд хамтарч ажиллах, хийн газ нийлүүлэх хүсэлтэй байна” гэдгээ илэрхийллээ. НИТХ-ын дарга А.Баяр “Хийн газын аюулгүй, зөв хэрэглээтэй холбоотой мэдээллийг иргэдэд өгөх, айл өрхүүдээ мэдээлэлжүүлэхэд бид  анхаарна. Хийн газыг нэвтрүүлэхэд ямар түвшинд хамтарч ажиллах, ойлголцох, хэрхэн тасралтгүй, аюулгүй тээвэрлэх, төхөөрөмж, дэд бүтцэд холбоход инженерүүдээ сургах вэ зэрэг асуудал бий” гэлээ. Зочид хийн газын аюулгүй хэрэглээ болон бусад асуудлаар Иркутск-Эрхүү-Москва хот дахь хийн газын үйлдвэртэй газар дээр нь очиж танилцаж, туршлага судлахыг урилаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна 13 цагийн өмнө
Мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарах АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨГӨӨ 14 цагийн өмнө
Авто засвар, авто угаалга, хоёрдогч түүхий эд худалдаалж буй 188 байршилд хяналт шалгалт хийж байна 14 цагийн өмнө
The Hu хамтлаг Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөнд цэцэг өргөжээ 14 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Пак Ин Чөлтэй албан ёсны уулзалт хийлээ 15 цагийн өмнө
БЭЭЖИНД ОРСОН ААДАР БОРООНЫ УЛМААС 44 ХҮН АМИА АЛДАЖ, 9 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ 15 цагийн өмнө
Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно 16 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа 16 цагийн өмнө
Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА 17 цагийн өмнө
ХИЙН ТҮЛШ, ЦАХИЛГААН ХОСОЛСОН ЗУУХ БҮТЭЭЖ, ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЖЭЭ 19 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийн голомтод ажиллах алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна 19 цагийн өмнө
Сурагчийн дүрэмт хувцсанд поло цамцыг нэмж оруулах саналыг гаргажээ 19 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлдаг хоёр бүлэг этгээдүүдийг баривчиллаа 19 цагийн өмнө
ГОЛ, УС БОЛОН НУУРАНД ЖИВЖ, АМИА АЛДСАН НИЙТ 43 ДУУДЛАГЫН 14 НЬ ХҮҮХЭД 19 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр: Айл өрхийг 2028 оныг хүртэлх хугацаанд үе шаттай хийн газын хэрэглээнд шилжүүлнэ 20 цагийн өмнө
УЛИРЛЫН БУЮУ ИРЭХ САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 20 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Шинэ парламент гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байна 20 цагийн өмнө
Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна 21 цагийн өмнө
“Байр түрээслүүлнэ”, “Чингэлэг зарна” гэх мэт хуурамч зар байршуулан иргэдийг залилсан байж болзошгүй этгээдийг баривчиллаа 21 цагийн өмнө
Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ 21 цагийн өмнө