БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна

Г.Оюунтуяа
2025/08/01

Төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд ашиглалтад оруулж байсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 160-170 мянган шоо метр усыг хүлээн авах хүчин чадалтай. Гэсэн хэдий ч энгийн үед 210 мянган шоо метр, зуны улиралд бороо их орохоор 240 мянган шоо метр хүртэлх усыг хүлээн авч байгаа зэрэг шалтгаанаас үүдэн Төв цэвэрлэх байгууламжийг томсгох хэрэгцээ шаардлага бий болсон. 

Ийнхүү 2020 оноос Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн наадмын өдрүүдэд анхны усаа авч туршлаа. Улмаар ирэх аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах буюу хуучин цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг зогсоох юм. Цаашлаад бүтэн жилийн турш үйл ажиллагааг нь жигдэртэл туршсаны дараа Улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. 

Шинэ Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд дагуу цэвэршүүлэх хүчин чадалтай. Мөн бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах үндсэн хоёр технологийн дагуу ажиллах тул цэвэрлэх байгууламжийн үнэр эрс багасна. 

Ташрамд, шинэ Төв цэвэрлэх байгууламжид ажиллах боловсон хүчнийг 2023 оноос тасралтгүй бэлтгэж, БНХАУ-ын хотуудад сургалтад хамруулаад байна. Тодруулбал, зөвхөн 2024 онд гадаад болон дотоодод 87 цагийн сургалтыг зохион байгуулсан аж. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна 3 цагийн өмнө
С.Наранцогт: Ирэх онуудад эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна 19 цагийн өмнө
Монгол банкны мөнгөний бодлогын хүүг 12%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 20 цагийн өмнө
АНУ-ЫН САНГИЙН ЯАМТАЙ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ 20 цагийн өмнө
THE HU хамтлаг 10 жилийн ойдоо зориулсан “Wolf Totem” тоглолтоо зарлалаа Өчигдөр
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГАМШГИЙН УДИРДЛАГЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ Өчигдөр
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой Өчигдөр
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 15 шинэ тохиолдол батлагджээ 2026/06/23
АТГ: 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 2026/06/23
Имарт-Таеквондогийн Ази тивийн АШТ-ийг дэмжин ажиллалаа 2026/06/22
БАРУУН-УРТ ХОТОД АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГ НЭЭГДЛЭЭ 2026/06/22
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ОЧЖЭЭ 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа 2026/06/22
С.Амарсайхан: Шударга ёс зөвхөн шүүхийн танхимд эхэлж, тэнд өрнөдөггүй 2026/06/22
“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ 2026/06/22
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 2026/06/22
Я.СОДБААТАР: МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ӨНДӨР ХУВЬТАЙ БИЕЛҮҮЛЖ, ТОМООХОН ШИНЭЧЛЭЛҮҮДИЙН АЖЛАА УЛАМ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/06/22
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 2026/06/22
“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа 2026/06/22