БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

БЭЭЖИНД ОРСОН ААДАР БОРООНЫ УЛМААС 44 ХҮН АМИА АЛДАЖ, 9 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ

Г.Оюунтуяа
2025/08/01

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод сүүлийн өдрүүдэд хүчтэй аадар бороо орсны улмаас амиа алдсан хүний тоо 44-т хүрч, есөн хүн сураггүй болсон талаар пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

Амиа алдсан хүмүүсийн 31 нь Миюнь дүүргийн ахмадын асрамжийн төвд байсан бол сураггүй болсон хүмүүсийн дунд гамшгийн уршгийг арилгах, аврах ажилд оролцож байсан тосгоны намын хорооны дөрвөн нарийн бичгийн дарга байгаа аж.

Үерт 300 мянга гаруй оршин суугч нэрвэгдэж, 24 мянга орчим байшин барилга эвдэрч сүйджээ. Хүчтэй аадар бороо хойд хэсгийн уулархаг нутгаар орсны улмаас 40 суурин газар, 312 тосгоны дэд бүтэц сүйдсэн бөгөөд долоодугаар сарын 23-29-ний өдрүүдэд Хятадын нийслэлд хүчтэй аадар бороо орж, Миюнь, Хуайроү, Янчин, Пингу зэрэг дүүргийн уулархаг нутагт хамгийн их хур тунадас унасан байна.

Аврах багийнхан 1879 хүнийг аварч, 3521 хүнийг нүүлгэн шилжүүлж, 56 тонн яаралтай тусламжийг хүргэжээ.

Мөн эвдэрч сүйдсэн орон сууцны засварын ажлыг түргэтгэх замаар гамшигт нэрвэгдсэн ард иргэдийн амьдрах нөхцөлийг баталгаажуулж, оршин суугчид тосгондоо аюулгүй буцаж ирэх боломжийг бүрдүүлэх аж. Түүнчлэн амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, зам, цахилгаан, ус, харилцаа холбоо зэрэг салбарын эвдэрсэн дэд бүтцийн засварын ажлыг шуурхай гүйцэтгэж байна гэж мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо 30 минутын өмнө
Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдэй: Монгол бөхийн их буян хишигт залбирч байна 1 цагийн өмнө
“Монгол эр хүн” үндэсний III чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно 1 цагийн өмнө
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал 2 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгаар шороон шуурга шуурна 3 цагийн өмнө
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо 16 цагийн өмнө
“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа 19 цагийн өмнө
МҮОНРТ: Дотоод аудитор сонгон шалгаруулж ажилд авна 19 цагийн өмнө
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа 19 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН: Монголчууд бид Үндэсний эрх ашгаа дээдэлж, эвийг эрхэмлэх цаг 19 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 22 цагийн өмнө
Н.Учрал: Авлига, албан тушаалын хэрэгтнүүд ял завших, халдашгүй эрхээр далайлган, мөрдөн байцаалтаас зугтаж, зайлсхийж байна Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 105 УДААГИЙН ДУУДЛАГААР 12 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ Өчигдөр
МҮБХ, НЗДТГ хүүхэд, залуучуудад үндэсний бөхийг таниулах, сурталчлах чиглэлээр санамж бичиг байгууллаа Өчигдөр
ХАМСААТНАА АВАРЧ, ХАЛААСАА ТҮНТИЙЛГЭХ Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ЭРГЭН ИРЭЛТ Өчигдөр
Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө 2026/03/13
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа 2026/03/13
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫГ ХЭЛЭЛЦЭЖ, ХОЛБОГДОХ ДЭД ХОРООДОД ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ 2026/03/13
​ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ БАЙРШЛУУД 2026/03/13
Ховд аймагт 6 настай хүүхэд цахилгаан менингитээр нас баржээ 2026/03/13