БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа

Г.Оюунтуяа
18 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Женев хотноо зохион байгуулагдаж буй Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцох үеэрээ Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой албан ёсны уулзалт хийж, Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурав.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс эрх зүйт ёс, хүний эрх, ардчиллын үнэт зүйлс, тогтвортой хөгжлийг ахиулахад ОУПХ-той тууштай хамтран ажиллахаа нотолж буйгаа тэмдэглэв. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурал хүний эрхийг хамгаалах, хангах, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллах “Гурван төгөлдөршил” санаачилгыг дэвшүүлсэн гэдгийг онцоллоо.

 

Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөнд ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн, хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш байдлыг хангах, бүх нийтэд хүртээмжтэй шинэ үеийн парламентыг бэхжүүлэх зорилтыг баталсан нь ОУПХ-ны 2025 онд дэвшүүлсэн жендэрийн тэгш байдлыг хангах санаачилгатай уялдаж буйг тодотголоо.

 

Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгийн зүгээс Монгол Улс, ОУПХ-ны харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Санамж бичигт гарын үсэг зурснаар хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахаас гадна УИХ-ын 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилтыг хэрэгжүүлэх үндэс бүрдэж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна 15 цагийн өмнө
Мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарах АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨГӨӨ 15 цагийн өмнө
Авто засвар, авто угаалга, хоёрдогч түүхий эд худалдаалж буй 188 байршилд хяналт шалгалт хийж байна 15 цагийн өмнө
The Hu хамтлаг Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөнд цэцэг өргөжээ 16 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Пак Ин Чөлтэй албан ёсны уулзалт хийлээ 16 цагийн өмнө
БЭЭЖИНД ОРСОН ААДАР БОРООНЫ УЛМААС 44 ХҮН АМИА АЛДАЖ, 9 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ 16 цагийн өмнө
Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно 18 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа 18 цагийн өмнө
Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА 19 цагийн өмнө
ХИЙН ТҮЛШ, ЦАХИЛГААН ХОСОЛСОН ЗУУХ БҮТЭЭЖ, ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЖЭЭ 20 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийн голомтод ажиллах алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна 20 цагийн өмнө
Сурагчийн дүрэмт хувцсанд поло цамцыг нэмж оруулах саналыг гаргажээ 20 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлдаг хоёр бүлэг этгээдүүдийг баривчиллаа 21 цагийн өмнө
ГОЛ, УС БОЛОН НУУРАНД ЖИВЖ, АМИА АЛДСАН НИЙТ 43 ДУУДЛАГЫН 14 НЬ ХҮҮХЭД 21 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр: Айл өрхийг 2028 оныг хүртэлх хугацаанд үе шаттай хийн газын хэрэглээнд шилжүүлнэ 21 цагийн өмнө
УЛИРЛЫН БУЮУ ИРЭХ САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 22 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Шинэ парламент гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байна 22 цагийн өмнө
Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна 22 цагийн өмнө
“Байр түрээслүүлнэ”, “Чингэлэг зарна” гэх мэт хуурамч зар байршуулан иргэдийг залилсан байж болзошгүй этгээдийг баривчиллаа 23 цагийн өмнө
Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ 23 цагийн өмнө