БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна

Г.Оюунтуяа
16 цагийн өмнө

Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэг орохоос өмнө буюу наймдугаар сарын 20-ны дотор дуусгах юм.  Түүнчлэн голын голдирол тохируулгын ажил үргэлжилж байна.

Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэлээс тодруулахад “Түшиц хананаас дотогш тус бүр 3 метрийн өргөнтэй чулуун ресберм буюу хамгаалалтын бэхэлгээг хийнэ. Хамгаалалтын бэхэлгээний хэсгээс голын эрэг хүртэлхийг ногоон байгууламж болгон тохижуулна. Мөн голын доод хэсэгт чулуун ресберм хийж байна. Ингэснээр Сэлбэ гол лаг хагшаасгүй, цэвэрхэн тунгалаг байх нөхцөл бүрдэнэ” гэлээ. 

Үргэлжлүүлэн түшиц хананы хоёр талаар Сэлбийн эргээ дагасан 2 метр 50 см өргөнтэй явган хүний замыг барина. Сэлбийн үерийн хамгаалалтын далангийн ажлыг “Билгүүн Монгол констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг тавьж ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна 16 цагийн өмнө
Мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарах АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨГӨӨ 17 цагийн өмнө
Авто засвар, авто угаалга, хоёрдогч түүхий эд худалдаалж буй 188 байршилд хяналт шалгалт хийж байна 17 цагийн өмнө
The Hu хамтлаг Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөнд цэцэг өргөжээ 18 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Пак Ин Чөлтэй албан ёсны уулзалт хийлээ 18 цагийн өмнө
БЭЭЖИНД ОРСОН ААДАР БОРООНЫ УЛМААС 44 ХҮН АМИА АЛДАЖ, 9 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ 18 цагийн өмнө
Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно 19 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа 19 цагийн өмнө
Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА 21 цагийн өмнө
ХИЙН ТҮЛШ, ЦАХИЛГААН ХОСОЛСОН ЗУУХ БҮТЭЭЖ, ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЖЭЭ 22 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийн голомтод ажиллах алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна 22 цагийн өмнө
Сурагчийн дүрэмт хувцсанд поло цамцыг нэмж оруулах саналыг гаргажээ 22 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлдаг хоёр бүлэг этгээдүүдийг баривчиллаа 23 цагийн өмнө
ГОЛ, УС БОЛОН НУУРАНД ЖИВЖ, АМИА АЛДСАН НИЙТ 43 ДУУДЛАГЫН 14 НЬ ХҮҮХЭД 23 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр: Айл өрхийг 2028 оныг хүртэлх хугацаанд үе шаттай хийн газын хэрэглээнд шилжүүлнэ 23 цагийн өмнө
УЛИРЛЫН БУЮУ ИРЭХ САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 23 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Шинэ парламент гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байна Өчигдөр
Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна Өчигдөр
“Байр түрээслүүлнэ”, “Чингэлэг зарна” гэх мэт хуурамч зар байршуулан иргэдийг залилсан байж болзошгүй этгээдийг баривчиллаа Өчигдөр
Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ Өчигдөр