БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Сурагчийн дүрэмт хувцсанд поло цамцыг нэмж оруулах саналыг гаргажээ

Г.Оюунтуяа
20 цагийн өмнө

Боловсролын сайд, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд поло загварын цамц нэмж оруулах талаар судалгаа хийх, MNS 6814:2019 "Сурагчийн дүрэмт хувцас, Техникийн шаардлага" стандартад өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах" чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм.

Уг ажлын хэсэг дүрэмт хувцасны өнөөгийн стандарт, чанар, хүртээмж нь хэрэглэгчдийн хүлээлт, сэтгэл ханамжтай нийцэхгүй, өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгцээ шаардлага байгаад үндэслэн хүүхэд бүрийн эрүүл мэнд, тав тух, өөртөө итгэх итгэл, суралцах таатай орчныг дэмжсэн, дүрэмт хувцасны нөхцөл байдлын судалгааг хийж, стандартад өөрчлөлт оруулах саналын төслийг боловсруулж танилцууллаа.

Судалгаанд Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Дундговь, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын зургаан дүүргээс нийт 10107 сурагч, эцэг эх, багш ажилтан оролцжээ. Судалгааны үр дүнд “поло цамц” нь сурагчдын өдөр тутмын хэрэгцээнд тохирсон, биед эвтэйхэн, угаахад амар, агаар нэвтрүүлдэг, хөдөлгөөнд саад болдоггүй хувцасны нэг төрөл болохыг оролцогчдын олонх онцолсон байна.

Мөн сурагчид дүрэмт хувцас сонгохдоо өөрийн биед тохирсон, тав тухтай хувцсыг сонгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Иймд “поло цамц”-ыг дүрэмт хувцасны шинэчилсэн стандартад албан ёсоор тусгах шаардлагатай гэсэн санал судалгаанаас тодорхой гарчээ.

Ажлыг хэсгийн тайланд үндэслэн MNS 6814:2019 "Сурагчийн дүрэмт хувцас, Техникийн шаардлага" стандартад оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төслийг Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлэхээр боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна 14 цагийн өмнө
Мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарах АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨГӨӨ 15 цагийн өмнө
Авто засвар, авто угаалга, хоёрдогч түүхий эд худалдаалж буй 188 байршилд хяналт шалгалт хийж байна 15 цагийн өмнө
The Hu хамтлаг Г.Түмэндэмбэрэл агсны хөшөөнд цэцэг өргөжээ 15 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Пак Ин Чөлтэй албан ёсны уулзалт хийлээ 16 цагийн өмнө
БЭЭЖИНД ОРСОН ААДАР БОРООНЫ УЛМААС 44 ХҮН АМИА АЛДАЖ, 9 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ 16 цагийн өмнө
Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно 17 цагийн өмнө
Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа 17 цагийн өмнө
Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА 18 цагийн өмнө
ХИЙН ТҮЛШ, ЦАХИЛГААН ХОСОЛСОН ЗУУХ БҮТЭЭЖ, ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЖЭЭ 20 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийн голомтод ажиллах алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна 20 цагийн өмнө
Сурагчийн дүрэмт хувцсанд поло цамцыг нэмж оруулах саналыг гаргажээ 20 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлдаг хоёр бүлэг этгээдүүдийг баривчиллаа 20 цагийн өмнө
ГОЛ, УС БОЛОН НУУРАНД ЖИВЖ, АМИА АЛДСАН НИЙТ 43 ДУУДЛАГЫН 14 НЬ ХҮҮХЭД 20 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр: Айл өрхийг 2028 оныг хүртэлх хугацаанд үе шаттай хийн газын хэрэглээнд шилжүүлнэ 21 цагийн өмнө
УЛИРЛЫН БУЮУ ИРЭХ САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 21 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Шинэ парламент гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байна 21 цагийн өмнө
Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна 22 цагийн өмнө
“Байр түрээслүүлнэ”, “Чингэлэг зарна” гэх мэт хуурамч зар байршуулан иргэдийг залилсан байж болзошгүй этгээдийг баривчиллаа 22 цагийн өмнө
Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ 22 цагийн өмнө