БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“THE MONGOLZ” БАГИЙГ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОВ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон “The MongolZ” багийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзан, Соёлын элчийн гэрчилгээг гардуулж, баяр хүргэлээ.

Монгол Улсын цахим спортын салбарт тэргүүлэх байр суурь эзэлж, олон улсын тэмцээнд бахдам амжилттай оролцож буй Монгол бахархал болсон “The MongolZ” баг нь ийнхүү Соёлын элчээр томилогдсон анхны спортын баг боллоо. “The MongolZ” баг нь зөвхөн цахим спортын амжилтаар зогсохгүй, дэвшилтэт технологи, цахим орчны давуу талыг ашиглан эх орноо, Монгол үндэстнийг бүтээлч хэлбэрээр сурталчлан таниулж, олон улсын залуу үеийн соёл, спортын орон зайд Монгол Улсын эерэг, шинэлэг дүр төрхийг цогцлоож байгаагаараа онцлог юм.

“The MongolZ” баг Соёлын элчээр ажиллах хугацаандаа Монголын уламжлалт өв соёл, түүх, хэл, ахуйг орчин үеийн цахим спорт, дижитал контент, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан гадаад улсад сурталчлан таниулах, мөн Монгол Улс болон бусад улсын соёл, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг дэмжиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боллоо 1 цагийн өмнө
“THE MONGOLZ” БАГИЙГ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОВ 1 цагийн өмнө
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Янг Яао гэх иргэнийг албадан гаргажээ 1 цагийн өмнө
Улаанбаатар хотын Зүүн бүсийн терминалд байрлах “Имарт Тэнгэр” салбараа албан ёсоор нээлээ 2 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫН ГАЗАРТ 360 КАМЕРТАЙ АВТОМАШИН, СУРРОН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ 2 цагийн өмнө
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн ашиг сонирхлоос ангид байх хуулийн төсөл санаачиллаа 4 цагийн өмнө
ЦУОШГ: ЭНЭ САРЫН 22-НД ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Монгол Улсад анх удаа 12-оос дээш давхар, орон сууцны дундах барилгыг аюулгүй буулгаж дууслаа 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ 7 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 8 цагийн өмнө
МӨСӨН ГОЛУУДЫН ТЭН ХАГАС НЬ 2100 ОН ГЭХЭД УСТАЖ БОЛЗОШГҮЙ 9 цагийн өмнө
УИХ-ын чуулганаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ 9 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Цахим шүүх 2.0” цөм системийн нээлт болно 9 цагийн өмнө
​ Дэд сайд Б.Мөнхтамир СОР 17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 23 цагийн өмнө
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв Нийслэлийн 2025 оны шилдэг эрүүл мэндийн байгууллагаар шалгарлаа. Өчигдөр
СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа Өчигдөр
Төөгөө: Тэр охиныг 14-15 настай гэж хэзээ ч бодоогүй. Шөнө 02.00 цагт өөрөө манай гэрт таксигаар ирж байсан Өчигдөр
Бүжигчин О.Эрдэнэ-Очир нэг замаар зүтгэж буй хамт олноо дээрэлхэж, хөдөлмөрийг нь үгүйсгэв Өчигдөр