Өнөөдөр бид Имартын хөгжлийн дараагийн нэгэн чухал алхмыг хийж, Улаанбаатар хотын Зүүн бүсийн терминалд байрлах “Имарт Тэнгэр” салбараа албан ёсоор нээлээ.
2470 м² талбай, 200 автомашины зогсоол бүхий Имартын 6 дахь салбар маань зөвхөн худалдаа үйлчилгээний шинэ цэг төдийгүй Зүүн бүсийн иргэдэд чанартай, хүртээмжтэй, найдвартай үйлчилгээ хүргэх зорилготой.
Энэхүү шинэ салбар нь Имартын хамт олны уйгагүй хөдөлмөр, түнш байгууллагуудын итгэл, хэрэглэгчдийн тасралтгүй дэмжлэгийн бодит үр дүн юм.
Бид цаашид ч хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн, тав тухтай, хурдан шуурхай, орчин үеийн үйлчилгээг тасралтгүй сайжруулан хүргэх болно.