БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Өнөөдөр “Улаанбаатар хотын онцлох ажил”-ын жагсаалтаар Багануурын батарей хуримтлуурын станцыг онцолж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сарын 12-нд ажлаа хүлээн авснаас хойш хотын эрчим хүчний төслүүдэд онцгой анхаарсан. Үүний нэг Багануурын батарей хуримтлуурын станц бол байгальд ээлтэй ногоон эрчим хүчний чиглэлээр улсдаа анхдагч төсөл болсон. Тодруулбал, нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл Багануурын батарей хуримтлуурын станц нийт 48.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлээд байна.

Багануурын батарей хуримтлуурын станц нь шөнө эрчим хүчний хэрэглээ багатай үед илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, хадгалж байгаад өдрийн оргил ачааллын үеэр нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, өдрийн оргил ачаалал, шөнийн бага ачааллын хооронд 300-400 МВт эрчим хүчний зөрүү гардаг. Энэ зөрүүг хуримтлуулж ашигладаг эдийн засгийн үр өгөөжтэй станц юм. Мөн нар, салхины станц шиг байгалийн нөхцөлөөс хамаарахгүйгээр эрчим хүч үргэлж бэлэн бэлтгэгддэг онцлогтой. Улаанбаатар хотын нэг айлын эрчим хүчний дундаж хэрэглээг 2 кВт.цаг гээд тооцвол 50 МВт-аар 25 мянган айлыг 4 цаг эрчим хүчээр бүрэн хангах боломжтой.

Ташрамд, Багануурын батарей хуримтлуурын станцыг ердөө 75 хоногийн хугацаанд барьж, ашиглалтад оруулж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гавьяат дасгалжуулагч С.Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллана 28 минутын өмнө
ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГУУД БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫН 1%-ИЙГ ЕБС-Д ЦАХИМ АНГИ БАЙГУУЛАХАД ЗАРЦУУЛСНААР ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛОМЖТОЙ 1 цагийн өмнө
Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна 1 цагийн өмнө
Хөвсгөлийн Тариалан суманд төөрсөн 2 настай хүүг хайж байна 1 цагийн өмнө
Т.Энхжин Дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ 2 цагийн өмнө
А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ 2 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монгол анагаах ухааны эмч нар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүй үзлэг хийнэ 3 цагийн өмнө
Мандат тоолоход Д.Амарбаясгалан сунгаанд ялах магадлал өндөр байна 17 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Алуурчин алуурчнаараа төрдөггүй. Та бид өөрсдөө дундаасаа бүтээдэг 18 цагийн өмнө
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав 20 цагийн өмнө
Онцлох ажил: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна 20 цагийн өмнө
Б.Баярбаатар: Хуулийнхан улс төрийн намын үйл ажиллагаанд оролцож байгаа бол хатуу тэмцэл өрнүүлэх ёстой 20 цагийн өмнө
Монгол улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих “ВИРТУАЛ БҮС” байгууллаа 22 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Нэрээ татахгүй. Би МАН-ын даргад нэр дэвшинэ 22 цагийн өмнө
“Gem mall" худалдааны төвд гарсан хэргийн шүүх хурлаас.... 22 цагийн өмнө
Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна 22 цагийн өмнө
Дэлхийн аварга П.Орхон тэргүүтэй зургаан тамирчин барилдана Өчигдөр
25 кг нэг шуудай мидлинг 3750 төгрөг, хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна Өчигдөр
НАМЫН ДАРГАА ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНӨӨР ШИЙДЭХ БОЛОМЖИЙГ МАН-Д ОЛГО, У.ХҮРЭЛСҮХ ЭЭ Өчигдөр
ЗГ: Улсын драмын эрдмийн театрын дээврийн их засварт хөрөнгө гаргах тухай хэлэлцэж байна Өчигдөр