Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:,
-“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолын хавсралт/
-“Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/
-“Журам, аргачлал батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Хүн амын бие бялдрын сорилын үзүүлэлт, түвшин тогтоох, үр дүнг тооцох журам, аргачлал/
-“Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Улсын драмын эрдмийн театрын дээврийн их засвар/
-“Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам, Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам/
-Эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулгыг сонсож хэлэлцэхээр болсон байна.