БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

НАМЫН ДАРГАА ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНӨӨР ШИЙДЭХ БОЛОМЖИЙГ МАН-Д ОЛГО, У.ХҮРЭЛСҮХ ЭЭ

Г.Оюунтуяа
2025/09/17

Үеийн үед МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн болдог л байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг төрийг оролцуулж, хууль хяналтынхнаар хүч түрж, хэвлэлийнхнийг талцуулах хэмжээнд хурцдаж байсангүй. Нэр дэвшигчээ ядаж намын бодлого нэрээр 100 хувиар сонгодог байв. Харин энэ удаагийнхад МАН-аас нэр дэвшиж Монгол Улсын Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүх оролцож хүнээ “томилохоор” хүчиндэж буй нь улс төрийн хүрээнээс хальж нийгэмд хэдийнэ ил болоод байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Парламентад суудалтай улс төрийн намаас нэр дэвшүүлдэг ч Үндсэн хуулийн заалтын дагуу намаасаа татгалзаж, 

Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” байхаа тангарагладаг.

Харамсалтай нь Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үеэс эхлэн Ерөнхийлөгчийн институц, эрх мэдлийг улс төрийн ашиг сонирхолдоо ашигладаг болсноор дараа дараагийн Ерөнхийлөгчид намынхаа дотоод асуудалд ил далдаар оролцдог байдал нь удахгүй бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үед улаан цагаандаа гарч намын талцал нь төрийн зодоон болох хэмжээнд хүрээд байна.
МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулснаар ардын намд энэ байдал илүү тодоор мэдрэгдсэн. Түүнийг огцруулдаг УИХ-ын чуулган дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож Л.Оюун-Эрдэнийг огцруулах УИХ-ын гишүүдийн саналд нөлөөлсөнд УИХ дахь МАН-ын зарим эмэгтэй гишүүд хүртэл дургүйцэж буйгаа илэрхийлж цахим хуудастаа мэдэгдэж эхэлснээс үүнийг харж болно.
Эцэст нь найман удаагийн улс төрийн сонгуульд МАН-ыг ялуулахад гар бие зүтгэсэн Нарийн бичгийн даргаа АТГ-ын хүчээр барьж хорьж саатуулаад байгаа нь МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүчээ харуулж эхэлсэн хэмээн нийгэм даяараа шуугиж байна. МАН өнөөдөр Монголын төр, засгийн эрхийг барьж буй эрх баригч нам. Энэ утгаараа энэ намын дарга “шударга” өрсөлдөөнөөр гарч ирж чадах, улмаар хэн болох нь МАН-ын төдийгүй монголчуудын ирээдүйн 10 жилийг,  “Шударга ёс” тогтож чадах эсэхийг шийдэх нийгмийн асуудал болоод байна.

1
angry
0
care
3
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ААС ЗАХИАЛСАН ШҮЛХИЙН ВАКЦИНААР БАРУУН 5 АЙМГИЙН 2.3 САЯ ТОЛГОЙ МЭДРЭМТГИЙ МАЛД НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ 17 цагийн өмнө
Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна 17 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ 20 цагийн өмнө
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2026/07/24
ОБЕГ: ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/07/24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо 2026/07/24
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2026/07/24
Н.Номтойбаяр: Хүй долоон худагт шинээр байгуулах цогцолборын шавыг 9-р сард тавина 2026/07/23
АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН Х ДУГААР ХУРАЛ БОЛЖ БАЙНА 2026/07/23
Төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтын талаар санал солилцлоо 2026/07/23
Долдугаар сарыг дуустал болох наадмын ХУВААРЬ 2026/07/23
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа 2026/07/23
ТӨВ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/07/23
Өнөөдрөөс ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална 2026/07/23
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана 2026/07/22
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/07/22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 2026/07/22
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 2026/07/22
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2026/07/22
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/07/22