ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН БАЯНХОШУУ БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ТӨӨРСӨН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Өчигдөр буюу 2025.09.17-ны оройн 19 цагийн үед Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт 2 настай хүү алга болсон байна.
Хүүг Тариалан сумын төсөвт байгууллагын албан хаагчид, аж ахуйн нэгжийн ажилчид сумын нийт иргэд, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын албан хаагчид нийт 100 орчим хүн хайж байна.