БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Мандат тоолоход Д.Амарбаясгалан сунгаанд ялах магадлал өндөр байна


Энэ долоо хоногт МАН-ын удирдах зөвлөлийн хурал болон бага хурал товлогдоно гэсэн мэдээлэл бий. Тус хурлаар намын дүрэм, намын даргын асуудлаа хэлэлцэн шийдвэрлэнэ. Намын даргын сунгаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөхөө мэдэгдсэн. Тэгвэл МАХН-ыг МАН-д нэгтгэх үеэр намын зохион байгуулалттай холбоотой тодорхой тохироонууд хийгдсэн гэж үздэг. Тухайлбал, Тусгаар тогтнолын ордонд тусгай давхар гаргаж өгөх, намын үүрүүдээр дамжуулан гишүүдийг элсүүлэх, мөн Бага хуралд төлөөлөл оруулах зэрэг тохироо яригддаг. Үүнийг тухайн үед намын генсек байсан Д.Амарбаясгалан голлон удирдсан.

Өнөөгийн улс төрийн нөхцөлд Н.Энхбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй илүү ойртож, харин Л.Оюун-Эрдэнийн эсрэг байр суурь илэрхийлж байгаа ч Бага хурлын квот, мандат тоолох асуудал дээр Д.Амарбаясгалангийн талд давамгай байдал гарна гэж улс төрийн хүрээнд дүгнэж байгаа. Учир нь Бага хурлын одоогийн бүтэц түүний үед бүрдсэн хэвээр байгаа юм.

Мөн УИХ-ын үе үеийн дарга нарыг чуулганы нээлтэд урьсан явдал нь зөвхөн ёслолын шинж чанартай бус харин МАН-ын Бага хуралд чиглэсэн улс төрийн тооцоотой алхам байж мэднэ.

Түүнчлэн МАН-ын дотоодод мандат тоолоход Д.Амарбаясгалан олонх болж байгаа бөгөөд МАН-ын даргын сунгаанд Д.Амарбаясгалан ялах магадлал өндөр байна.

0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Цөлжилттэй тэмцэх тухай COP17-ын дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхэллээ 4 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 68 дуудлага бүртгэгджээ 4 цагийн өмнө
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана 4 цагийн өмнө
Хуурамч улсын бүртгэлийн дугаар хэрэглэж, замын хөдөлгөөнд оролцсон 24 зөрчил бүртгэгджээ 5 цагийн өмнө
Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ 8 цагийн өмнө
Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо 2026/08/21
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт олон хотын тулгамдсан асуудал болсон 2026/08/21
“БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2026/08/21
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа 2026/08/21
"COP17" талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо 2026/08/21
Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна 2026/08/21
COP17: ТӨРИЙН АЛБАНЫ 130 ГАРУЙ ЭМЭГТЭЙЧҮҮД НОГООН ХӨГЖЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/08/21
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа 2026/08/21
СҮХБААТАРЫН НУТАГ, ДОРНОДЫН ӨМНӨД ХЭСГЭЭР УСАРХАГ БОРОО ОРНО 2026/08/21
ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэлнэ 2026/08/21
Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэх 2026 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/08/20
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ, ХҮНИЙ НӨӨЦ, ЭРҮҮЛ МЭНДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/08/20
Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна 2026/08/20
САЙД Ц.ИДЭРБАТ: ДЭЛХИЙН ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ МОНГОЛ МАЛЧИД ХОРШИН БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ ТЭЖЭЭЛ ТАРИАЛЖ БАЙНА 2026/08/19
Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэхээс татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо 2026/08/19