БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ч.Лодойсамбуу: Алуурчин алуурчнаараа төрдөггүй. Та бид өөрсдөө дундаасаа бүтээдэг

Г.Оюунтуяа
2025/09/17

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн цахим хуудсандаа ийн бичжээ. Тэрээр,

"Алуурчин алуурчнаараа төрдөггүй. Муу ёрын сүнс болж хаа нэгтээгээс ирдэггүй. Та бид өөрсдөө дундаасаа бүтээдэг. Бүтээсээр ч байна. Яг одоо бусдын хажууд алуурчинг зүхэж, ал цаазал гэж хашгирч байгаа чинь л алуурчны сэтгэлзүйг бэлдэж байгаа. Энд тэндгүй амийг амиар, дүүжил! хороо! гэж бичиж нийтэлж байгаа чинь өөрөө аллагыг өөртөө, өрөөл бусдад зөвшөөрч байгаа үйлдэл.

Хамтын нийгэмд хувь хүний хэрэг гэж хувийн нууцаас нь өөр юу ч байхгүй. Ямар хүмүүс дунд амьдармаар байна, өөрөө тийм байх тухай л бодох ёстой юм билээ. Наанадаж хүүхдийнхээ дэргэд хүн муулж, гоочилж, бусдыг өөрийнхөө өчүүхэн өнцгөөр харж үзэн ядаж, жигшсэн зэвүүцсэнээ илэрхийлж, бусадтай маргахыг тэвчихээс л бидний одоо нэгнээсээ нэхээд байгаа ёс суртахуунтай, хүнлэг нийгэм үүснэ. Тэрнээс хатуу хууль, чанга сахиулагч бурхан байгаад ч нэмэргүй.

Та юу хийдэг хэн ч бай гэр бүл, ажил, нийтийн орчин алинд нь ч давуу эрхгүй бас хэн нэгнээс дорд амьтан биш. Хаана ч дураараа авирлах эрхгүй. Бусдын дур зоргоороо авирлахыг ч тэвчих үүрэггүй.

Тиймд бусдын бодлыг тоолгүй амнаасаа баахан жигшил тээсэн үг урсгаж, ер нь л олигтой үг унагахааргүй байвал тэрийгээ наад үзэн ядалтаар дүүрсэн өлөн ходоодондоо үлдээ. Гаргамаар бол эрүүл ухаанаараа шигшиж зөв илэрхийл. Ер нь энэ л өнөөгийн энэ нээлттэй ертөнцөд хүний үйлдэж болох хамгийн том буян болох юм билээ" гэжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
“Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна Өчигдөр
ХХААХҮЯ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРӨӨ ЖДҮ-ИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААТАЙ ХАМТАТГАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА Өчигдөр
​УИХ-ын чуулганы өнөөдрийн өдрийн ирцийн мэдээ Өчигдөр
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа Өчигдөр
ДАШТ-ий түүхэн дэх хамгийн цөөн хавтантай бөмбөг “Trionda” Өчигдөр
Б.Пүрэвдагва: Хүн амын нягтаршил ихтэй байшин хороолол дунд “Хотхоны бага сургууль” барина Өчигдөр
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна Өчигдөр
​ Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа 2026/06/11
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана 2026/06/11
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана 2026/06/11
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно 2026/06/11
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ 2026/06/11
С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал 2026/06/11
НӨАТ-ын сугалааны тохирол ирэх лхагва гарагт явагдана 2026/06/11
Монголбанк олон улсын хяналт шалгалтын захирлуудын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна 2026/06/11
Улаанбаатарын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах “Ухаалаг хот” бодлогыг хэрэгжүүлнэ 2026/06/11
ҮЙЛ ЯВДАЛ: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум болно 2026/06/11
БЗД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ БНСУ-ЫН “АИН” ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА 2026/06/10