БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих “ВИРТУАЛ БҮС” байгууллаа

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар виртуал бүс байгуулах шийдвэр гаргаж, “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам”, “Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталлаа.

Тус бүсэд бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүд дараах дэмжлэгүүдийг авах боломж бүрдэж байна. Үүнд,

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар тус бүсэд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд орлогын албан татвараас хөнгөлүүлэх;
  • Хуулийн этгээдэд нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг, тусламж олгосон аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт эдлэх;

Мөн “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуульд тусгасан есөн төрлийн дэмжлэгийг технологийн компаниудад олгоно.

Үүнд:

  • Патентжуулах зардалд грант олгох;
  • Олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд грант олгох;
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нөхөн олговор олгох;
  • Хиймэл оюуны төслийн нийт өртгийн 40 хүртэлх хувьд грант олгох;
  • Патент эзэмшигчид шагнал, урамшуулал олгох;
  • Гарааны компаниудад судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьд дэмжлэг олгох;
  • Зээлийн батлан даалт гаргах;
  • Зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлэх;
  • Эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцох;

Виртуал бүс байгуулснаар олон улсын сайн туршлагыг нутагшуулж, технологийн хөгжлийг хурдасгахад хувь нэмэр болно. Уул уурхайгаас хараат бус оюуны бүтээлд тулгуурласан экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээ бүтээхэд том алхам болно гэж үзэж байна.

Монгол Улсад “TECHWEEK 2025” буюу технологийн 7 хоногийг 2025 оны 09 сарын 19 өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Үр дүнгээ нэгтгэн дүгнэсэн  “ICT Forum 2025”  2025 оны 09 дүгээр сарын 26 өдөр болох юм. Тус форум нь “Digital First” уриан дор зохион байгуулагдах ба Монгол Улсын хөгжлийг хурдасгах дижитал технологийн боломж, түүнийг хэрэгжүүлэх арга замыг хамтдаа зөвшилцөх зорилготой. TECHWEEK 2025 арга хэмжээг угтан Монгол Улсын Засгийн газар мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих Виртуал бүсийг анх удаа байгуулах шийдвэрийг ийнхүү  гаргалаа.

Монгол Улсын Их хурал 2024 оны 6 дугаар сарын 5 өдөр анх удаа “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг батласан. Тус хуулийн хэрэгжилтийг хангах суурь дэд бүтэц нь хуулийн 11.1-д заасан “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс” юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав 35 минутын өмнө
Онцлох ажил: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна 46 минутын өмнө
Б.Баярбаатар: Хуулийнхан улс төрийн намын үйл ажиллагаанд оролцож байгаа бол хатуу тэмцэл өрнүүлэх ёстой 55 минутын өмнө
Монгол улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих “ВИРТУАЛ БҮС” байгууллаа 2 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Нэрээ татахгүй. Би МАН-ын даргад нэр дэвшинэ 2 цагийн өмнө
“Gem mall" худалдааны төвд гарсан хэргийн шүүх хурлаас.... 3 цагийн өмнө
Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна 3 цагийн өмнө
Дэлхийн аварга П.Орхон тэргүүтэй зургаан тамирчин барилдана 5 цагийн өмнө
25 кг нэг шуудай мидлинг 3750 төгрөг, хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна 5 цагийн өмнө
НАМЫН ДАРГАА ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНӨӨР ШИЙДЭХ БОЛОМЖИЙГ МАН-Д ОЛГО, У.ХҮРЭЛСҮХ ЭЭ 6 цагийн өмнө
ЗГ: Улсын драмын эрдмийн театрын дээврийн их засварт хөрөнгө гаргах тухай хэлэлцэж байна 6 цагийн өмнө
Онц хэрцгийгээр хоёр эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 6 цагийн өмнө
НИТХ-ЫН ДЭРГЭД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ НОМЫН САН НЭЭГДЛЭЭ 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: 16 болон 32 настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал болно 7 цагийн өмнө
Ө.Золбаяр: Цахим орчинд мэдээллийг хөөсрүүлж, эв нэгдлийг алдагдуулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгааг анхаарна уу 19 цагийн өмнө
УИХ-ЫН ТОГТООЛЫГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ Ж.ЭНХБАЯР САЙДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ БОЛЖЭЭ 20 цагийн өмнө
Т.Даваадалай: Энэ онд 83 мянган ам.метр явган хүний замыг шинэчлээд байна 23 цагийн өмнө
Г.Золбаяр: МУ-ын Ерөнхийлөгч УИХ-ын даргад “Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ“ гэдэг үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье 23 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Яриагүйг ярьсан болгож, хэлээгүйг хэлсэн болгож дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн этгээдүүд ажлаа зогсооно уу Өчигдөр
"Сэлбэ 20 минутын хот"-ын дараагийн ээлжийн 5000 орчим айлын 73 блок орон сууцны төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ Өчигдөр