БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Нийслэлд агаарын бохирдол ихээр үүсдэг Баянгол, Чингэлтэй дүүргийн 5 хороонд энэ жил 5000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн түлш рүү шилжүүлж буй. Гэр, байшингуудад хийж буй дулаалгыг нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар танилцууллаа.

Тэрбээр “Бид B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ийн, 10 см зузаантай XPS хөөсөөр байшинг, харин дээврийн хөндийг эрдэст хөвөнгөөр дулаалж байгаа юм. Тухайн айл байшингийнхаа гадна талын фасадыг хийнэ. Мөн цонх, шалаа өөрсдөө дулаалж, гонхоо хийх шаардлага тавьж байна. Ингээд шаардлага хангасан тохиолдолд хийгээр ажилладаг халаагуурын төхөөрөмжийг нэг удаа, үнэ төлбөргүйгээр суурилуулж байгаа. Энэхүү төхөөрөмж нь дүүргийн өмчид бүртгэлтэй байх юм. Хийн төхөөрөмж суурилуулсан айлуудад галлагааны улиралд нийт 900 мянган төгрөгийн үнийн хэрэглээний урамшуулал олгоно. Улаанбаатар хотын салхины урсгал хойноосоо байдаг. Тийм учир Гандан, Зурагт, Дэнжийн мянга орчмын байршлыг сонгосон. Ирэх жил нийт 50 мянган айлыг дулаалж хий, цахилгаанд шилжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна” гэлээ.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч Б.Буян-Оргил “Манай Дэнжийн мянга орчим их хүйтэн. Энд байшингаа дулаалаад хийн хэрэглээнд шилжих боломжтой болж байна. Хий хэрэглэнэ гэдэг утаанаас сална гэсэн үг. Тийм болохоор зохих шаардлагын дагуу өөрсдөөс шалтгаалах бүхнээ хичээн хийж, хамтран ажиллаж байна” гэв.

Баянгол, Чингэлтэй дүүргүүдэд дулаалж буй айл өрхүүдийн 1300 нь монгол гэрт амьдарч байна. Монгол гэрийг НҮБ-ын Хүүхдийн сангийн “Чип” төслийн хүрээнд дулаалж буй. “Чип” төслийн гэр дулаалга нь найман хэсгээс бүрдэж байгаа бөгөөд дулаан алдагдлыг 50-60 хувиар бууруулах тооцоотой. Мөн ийм хэмжээний эдийн засгийн хэмнэлтийг үүсгэх юм. Энэ жил хийн хэрэглээнд шилжиж буй айл өрхүүдэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран аюулгүй ажиллагааны сургалт орж байгаа талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар хэллээ. Нийслэлд 2028 он гэхэд Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн 103 мянган айл өрхийг хий болон цахилгаан хэрэглээнд шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав 4 минутын өмнө
Онцлох ажил: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна 15 минутын өмнө
Б.Баярбаатар: Хуулийнхан улс төрийн намын үйл ажиллагаанд оролцож байгаа бол хатуу тэмцэл өрнүүлэх ёстой 24 минутын өмнө
Монгол улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих “ВИРТУАЛ БҮС” байгууллаа 2 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Нэрээ татахгүй. Би МАН-ын даргад нэр дэвшинэ 2 цагийн өмнө
“Gem mall" худалдааны төвд гарсан хэргийн шүүх хурлаас.... 2 цагийн өмнө
Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна 2 цагийн өмнө
Дэлхийн аварга П.Орхон тэргүүтэй зургаан тамирчин барилдана 4 цагийн өмнө
25 кг нэг шуудай мидлинг 3750 төгрөг, хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна 5 цагийн өмнө
НАМЫН ДАРГАА ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНӨӨР ШИЙДЭХ БОЛОМЖИЙГ МАН-Д ОЛГО, У.ХҮРЭЛСҮХ ЭЭ 5 цагийн өмнө
ЗГ: Улсын драмын эрдмийн театрын дээврийн их засварт хөрөнгө гаргах тухай хэлэлцэж байна 5 цагийн өмнө
Онц хэрцгийгээр хоёр эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 6 цагийн өмнө
НИТХ-ЫН ДЭРГЭД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ НОМЫН САН НЭЭГДЛЭЭ 6 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: 16 болон 32 настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал болно 6 цагийн өмнө
Ө.Золбаяр: Цахим орчинд мэдээллийг хөөсрүүлж, эв нэгдлийг алдагдуулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгааг анхаарна уу 18 цагийн өмнө
УИХ-ЫН ТОГТООЛЫГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ Ж.ЭНХБАЯР САЙДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ БОЛЖЭЭ 19 цагийн өмнө
Т.Даваадалай: Энэ онд 83 мянган ам.метр явган хүний замыг шинэчлээд байна 22 цагийн өмнө
Г.Золбаяр: МУ-ын Ерөнхийлөгч УИХ-ын даргад “Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ“ гэдэг үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье 23 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Яриагүйг ярьсан болгож, хэлээгүйг хэлсэн болгож дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн этгээдүүд ажлаа зогсооно уу Өчигдөр
"Сэлбэ 20 минутын хот"-ын дараагийн ээлжийн 5000 орчим айлын 73 блок орон сууцны төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ Өчигдөр