Хорватын Загреб хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр буюу өнөөдөр Монголын зургаан эмэгтэй тамирчин дэвжээнд гарна.
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Ц.Намуунцэцэг, 62 кг-д дэлхийн аварга П.Орхон, 68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, 72 кг-ын жинд Ази тивийн аварга З.Болортунгалаг нар хэсгийн барилдаанаа хийнэ.
Мөн 50 кг-д Б.Мөнхнар, 65 кг-д Т.Энхжин нар хүрэл медалийн төлөө барилдана. Өнөөдрийн барилдаанд 16:30 цагаас эхэлнэ.