Хорватад зассан Дэлхийн аваргын дэвжээнээс өчигдөр Т.Алтжин хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр Т.Энхжин мөн хүрэл медаль хүртэж, хөдөлмөр хөлснийхөө үр шим, баяр баясгаланг мэдэрч, багшийгаа баярлуулж, ард түмнийхээ сэтгэлийг догдлууллаа.
Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан 22 настай Түвшинжаргалын Энхжин шөвгийн 16-д Чилийн Виржиниа Хименес Фернандешийг оноогоор цэвэр ялаад, шөвгийн наймд Энэтхэгийн Вайшнави Патилыг цэвэр дарж, ялсан.
Харин шөвгийн дөрөвт ОХУ-ын Алина Касабаевад ялагдсан. Ингээд хүрэл медалийн төлөө АНУ-ын Мэсэй Эллен Кильтийг 4:2-оор ялж, Дэлхийн медальтан боллоо.