БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Баярбаатар: Хуулийнхан улс төрийн намын үйл ажиллагаанд оролцож байгаа бол хатуу тэмцэл өрнүүлэх ёстой

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Ерөнхий сайд намын дарга байна гэдэг заалт Монгол Улсад мөрдөж буй хууль эрх зүйн орчинд хаана ч байхгүй гэдгийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар мэдэгдлээ. Тэрбээр МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргын сонгуульт ажилтай бөгөөд сүүлийн үед улс төрд өрнөж буй үйл явцтай холбогдуулан хуралдсан Хяналтын ерөнхий хорооны хуралдааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө ийнхүү тодотголоо. “Ерөнхий сайд намын дарга байна гэсэн зарчим ч байх ёсгүй. 

Энэ зарчим хэрэгжээд эхэлбэл төрийн дээр нам байна гэдэг зүйл албан ёсоор тогтоогдох болно. Энэ бол Үндсэн хуулийн зөрчил. Үндсэн хуульд сонгуульд ялалт байгуулсан нам нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэж заасан. Намын даргыг нэр дэвшүүлнэ гээгүй байгаа биз. Тухайн нам хэнийгээ ч нэр дэвшүүлж болно. Ерөнхий сайд намын дарга байна гэдэг зүйл намын дүрэмд ч байхгүй, хууль эрх зүйн орчинд ч байхгүй. Манай намын дүрэмд намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэж заасан. Хэрэв “намын дарга байна” гээд заачих юм бол Үндсэн хуулийн зөрчил рүү орох учраас “нэр дэвшүүлнэ” гэж оруулсан байдаг” хэмээн тайлбарлалаа.

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж намын Бага хурлыг яаралтай зарлан хуралдуулах, улмаар Их хурлаа товлохыг Удирдах зөвлөлд чиглэл болгожээ. Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд МАН-ын Их хурал хуралдах асуудал, намын даргын өрсөлдөөн гээд олон зүйл яригдаж байгаатай холбогдуулан нийгэмд олон төрлийн мэдээлэл цацагдаж байгаад МАН-ын Хяналтын ерөнхий хороо анхаарч ажиллаж байгааг тэрбээр хэлсэн. Тухайлбал, “Хууль хяналтын байгууллага улс төрийн намын дотоод үйл ажиллагаанд оролцоод байгаа талаар улс төрийн дүгнэлт гаргах ёстой. Үнэхээр оролцоод байгаа бол ардчилсан тогтолцоотой улсад байж боломгүй үйлдэл. Авторитар нийгэмд ч ийм зүйл байдаггүй. Ийм бусармаг зүйл болж байгаа бол бид улс төрийн дүгнэлт хийж, хатуу тэмцлийг өрнүүлэх ёстой” хэмээн мэдэгдлээ.

 
Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар улс төрийн намын удирдах албан тушаалд тухайн намын гишүүн хэн боловч нэрээ дэвшүүлж болдог. Нэрээ дэвшүүлснээр ялгаварлан гадуурхахыг хориглоно гэсэн хуулийн заалттай. Мөн МАН-ын дүрэмд намын гишүүн удирдах албан тушаалд нэрээ дэвшүүлэх болон бусдын нэрийг дэвшүүлэх эрхтэй. Энэ эрхээ МАН-ын гишүүн хэн бүхэн дүрмийн болон хуулийн хүрээнд эдлэх эрхтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ч.Лодойсамбуу: Алуурчин алуурчнаараа төрдөггүй. Та бид өөрсдөө дундаасаа бүтээдэг 48 минутын өмнө
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав 2 цагийн өмнө
Онцлох ажил: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна 2 цагийн өмнө
Б.Баярбаатар: Хуулийнхан улс төрийн намын үйл ажиллагаанд оролцож байгаа бол хатуу тэмцэл өрнүүлэх ёстой 2 цагийн өмнө
Монгол улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих “ВИРТУАЛ БҮС” байгууллаа 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Нэрээ татахгүй. Би МАН-ын даргад нэр дэвшинэ 4 цагийн өмнө
“Gem mall" худалдааны төвд гарсан хэргийн шүүх хурлаас.... 5 цагийн өмнө
Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна 5 цагийн өмнө
Дэлхийн аварга П.Орхон тэргүүтэй зургаан тамирчин барилдана 6 цагийн өмнө
25 кг нэг шуудай мидлинг 3750 төгрөг, хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна 7 цагийн өмнө
НАМЫН ДАРГАА ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНӨӨР ШИЙДЭХ БОЛОМЖИЙГ МАН-Д ОЛГО, У.ХҮРЭЛСҮХ ЭЭ 8 цагийн өмнө
ЗГ: Улсын драмын эрдмийн театрын дээврийн их засварт хөрөнгө гаргах тухай хэлэлцэж байна 8 цагийн өмнө
Онц хэрцгийгээр хоёр эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 8 цагийн өмнө
НИТХ-ЫН ДЭРГЭД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ НОМЫН САН НЭЭГДЛЭЭ 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: 16 болон 32 настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал болно 9 цагийн өмнө
Ө.Золбаяр: Цахим орчинд мэдээллийг хөөсрүүлж, эв нэгдлийг алдагдуулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгааг анхаарна уу 21 цагийн өмнө
УИХ-ЫН ТОГТООЛЫГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ Ж.ЭНХБАЯР САЙДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ БОЛЖЭЭ 22 цагийн өмнө
Т.Даваадалай: Энэ онд 83 мянган ам.метр явган хүний замыг шинэчлээд байна Өчигдөр
Г.Золбаяр: МУ-ын Ерөнхийлөгч УИХ-ын даргад “Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ“ гэдэг үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье Өчигдөр
Д.Амарбаясгалан: Яриагүйг ярьсан болгож, хэлээгүйг хэлсэн болгож дотоод эв нэгдэл алдагдуулах гэсэн этгээдүүд ажлаа зогсооно уу Өчигдөр