БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор шахмал түлш, хагас коксон шамхал түлш болон хийн түлш, дулаалгын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.

Тэрбээр “Есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 400 орчим цэгт шахмал түлш борлуулж эхэлсэн. Харин аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг хамтад нь борлуулж эхлэх бөгөөд иргэд өөрсдийн сонголтоор худалдан авах боломжтой. Ингэснээр иргэд харьцуулж хэрэглэн, дүгнэлтээ хийх боломжийг олгож байна. Энэ жилийн тухайд иргэд туршилтын гурван сарын хугацаанд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авна. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай. Харин арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн “Сайн” картын системийг бүрэн халж, зөвхөн аппликейшны систем рүү шилжинэ. Энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхийнхээ QR кодоор түлшээ худалдан авч болох юм. Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн. Нийслэлийн хэмжээнд түлш хэрэглэгч бүх өрхийг энэ онд багтаан нэгдсэн удирдлагын системд холбож дуусгах бөгөөд угаарын аюул бүртгэгдсэн өрхөд 5-7 минутын хугацаанд очиж, нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлгийн тусламж зэрэг арга хэмжээг авна. 

Мөн энэ жил 306 мянган тонн хагас коксон түлшийг хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулах тооцоо гараад байна. Үүнээс гадна Гандан, Телевиз, Дэнжийн 1000 орчмын буюу Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг бүрэн дулаалж, хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ. Эдгээр хийн түлшний хэрэглээнд шилжиж буй 5000 өрх нь 22 цэгт хийн түлшээ цэнэглүүлэх байдлаар ашиглана. Аюулгүй байдал болон чанарын хүрээнд дэлхийн брэндүүд болох “Haier”, “Hisense” компаниудтай хамтран хийн түлшний инженерчлэлийг шийдэж байна. Ирэх жилд 50 мянган өрх, дараагийн жилд нь 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх төлөвлөгөөг гаргаад байна” гэлээ. 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 172 мянган өрх галлагаа хийж байгаа бөгөөд 2028 он гэхэд 100 гаруй мянган өрхийг хийн түлшинд бүрэн шилжүүлэх юм. НҮБ-ын Хүүхдийн сан, нийслэл, дүүрэг, хороодын албан хаагчид болон цагдаа, онцгой байдлын албан хаагчид хийн түлшний аюулгүй ашиглалтын сургалтыг явуулна. Хийн түлшийг сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх үүднээс галлагааны улирлын есөн сарын хугацаанд 900 мянган төгрөгийн хөнгөлөлтийг олгох зэрэг төлөвлөлт хийгдэх аж. 

Мөн хагас коксон нүүрсний үйлдвэр байгуулах судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш 14-16 сарын хугацаанд үйлдвэрийг ашиглалтад оруулах боломжтой гэв. Тодруулбал, хоёр жилийн хугацаанд иргэдийн түлшний хэрэглээг багасгасны дараа хагас коксон түлшийг дулааны болон цахилгаан станцууд ашиглах юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГУУД БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫН 1%-ИЙГ ЕБС-Д ЦАХИМ АНГИ БАЙГУУЛАХАД ЗАРЦУУЛСНААР ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛОМЖТОЙ 5 минутын өмнө
Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна 13 минутын өмнө
Хөвсгөлийн Тариалан суманд төөрсөн 2 настай хүүг хайж байна 23 минутын өмнө
Т.Энхжин Дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ 46 минутын өмнө
А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ 1 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Монгол анагаах ухааны эмч нар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүй үзлэг хийнэ 1 цагийн өмнө
Мандат тоолоход Д.Амарбаясгалан сунгаанд ялах магадлал өндөр байна 15 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Алуурчин алуурчнаараа төрдөггүй. Та бид өөрсдөө дундаасаа бүтээдэг 17 цагийн өмнө
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав 18 цагийн өмнө
Онцлох ажил: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна 18 цагийн өмнө
Б.Баярбаатар: Хуулийнхан улс төрийн намын үйл ажиллагаанд оролцож байгаа бол хатуу тэмцэл өрнүүлэх ёстой 19 цагийн өмнө
Монгол улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих “ВИРТУАЛ БҮС” байгууллаа 20 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Нэрээ татахгүй. Би МАН-ын даргад нэр дэвшинэ 21 цагийн өмнө
“Gem mall" худалдааны төвд гарсан хэргийн шүүх хурлаас.... 21 цагийн өмнө
Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна 21 цагийн өмнө
Дэлхийн аварга П.Орхон тэргүүтэй зургаан тамирчин барилдана 23 цагийн өмнө
25 кг нэг шуудай мидлинг 3750 төгрөг, хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна 23 цагийн өмнө
НАМЫН ДАРГАА ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНӨӨР ШИЙДЭХ БОЛОМЖИЙГ МАН-Д ОЛГО, У.ХҮРЭЛСҮХ ЭЭ Өчигдөр
ЗГ: Улсын драмын эрдмийн театрын дээврийн их засварт хөрөнгө гаргах тухай хэлэлцэж байна Өчигдөр
Онц хэрцгийгээр хоёр эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно Өчигдөр