БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.Амарбаясгалан Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ

Г.Оюунтуяа
21 цагийн өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт хийлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны дөрөвдүгээр сард эрхэмсэг ноён Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийснээс хойш дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй, манай чухал “гуравдагч хөрш”, Зүүн хойд Азийн бүс нутаг дахь ойр дотно түнш БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байдгаа онцлон тэмдэглэв.

Түүнчлэн, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад хэрэгжиж буй “10 аймгийн төвд дулааны станц барих” төсөлд тулгараад буй саад бэрхшээлийг цаг алдалгүй шийдвэрлэж, шинэ гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахад анхаарал хандуулж өгөхийг хүслээ.

Мөн хоёр улсын иргэд харилцан адил нөхцөлөөр зорчих, эрүүл мэнд болон хүмүүнлэг, хүндэтгэн үзэх шалтгаанаар БНСУ-д зорчиж буй монгол иргэдийн нөхцөлийг дорвитой хөнгөвчлөх, тус улсын хил дээрээс буцаагддаг асуудалд Үндэсний Ассамблейн зүгээс үргэлжлүүлэн онцгойлон анхаарч өгөхийг хүсэв.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа мөрөөр ажиллаж, “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийг богино хугацаанд хэвийн байдалд оруулж, амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч буйгаа онцоллоо.

Мөн монгол иргэдийн БНСУ руу зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар судалж байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, цахим виз олгох, Элчин сайдын яамны консулын ажилтны тоог нэмэгдүүлэх, зохион байгуулалттайгаар, бүлгээр зорчиж буй иргэдийн визийг хөнгөвчлөх боломжуудыг судалж байгаа гэлээ.

Хоёр тал Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр эдийн засгийн бодит хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх хүрээнд хэлэлцэж тохирсон асуудлуудаар харилцан санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно 29 минутын өмнө
Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа 32 минутын өмнө
Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА 1 цагийн өмнө
ХИЙН ТҮЛШ, ЦАХИЛГААН ХОСОЛСОН ЗУУХ БҮТЭЭЖ, ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЖЭЭ 3 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийн голомтод ажиллах алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна 3 цагийн өмнө
Сурагчийн дүрэмт хувцсанд поло цамцыг нэмж оруулах саналыг гаргажээ 3 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлдаг хоёр бүлэг этгээдүүдийг баривчиллаа 3 цагийн өмнө
ГОЛ, УС БОЛОН НУУРАНД ЖИВЖ, АМИА АЛДСАН НИЙТ 43 ДУУДЛАГЫН 14 НЬ ХҮҮХЭД 3 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр: Айл өрхийг 2028 оныг хүртэлх хугацаанд үе шаттай хийн газын хэрэглээнд шилжүүлнэ 3 цагийн өмнө
УЛИРЛЫН БУЮУ ИРЭХ САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 4 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Шинэ парламент гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байна 4 цагийн өмнө
Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна 5 цагийн өмнө
“Байр түрээслүүлнэ”, “Чингэлэг зарна” гэх мэт хуурамч зар байршуулан иргэдийг залилсан байж болзошгүй этгээдийг баривчиллаа 5 цагийн өмнө
Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ 5 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ Ордонд Ухаахудагийн талаар “улс төрийн уулзалтууд” хийж байна 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хэний ч халаасанд ороогүй, орохгүй 20 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хашаалсан зөрчлийг арилгуулж байна 21 цагийн өмнө
Д.Амарбаясгалан Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ 21 цагийн өмнө
ЦХИХХЯ-ны сайд Э.Батшугар Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли-г хүлээн авч уулзлаа 21 цагийн өмнө
Голд живж байсан автомашинаас хоёр настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ 22 цагийн өмнө