БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЦХИХХЯ-ны сайд Э.Батшугар Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли-г хүлээн авч уулзлаа

Г.Оюунтуяа
21 цагийн өмнө

Уулзалтад ЦХИХХ-ны сайдын зөвлөх Б.Амгалан, ЦШБЗГ-ын дарга Б.Бат-Өлзий, ХХБЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баясгалан, ГХАХ-ийн дарга Г.Энхтуяа, шинжээч П.Ариунтуул ЦШБЗГ-ын ахлах мэргэжилтэн Э.Болормаа, “Ухаалаг Засаг – 2” төслийн нэгжийн зохицуулагч Б.Энхдөлгөөн, айлын талаас Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ажилтан Д.Амарбаясгалан, Бадамчимэг нар оролцлоо.

Дэлхийн банктай хамтран ХХМТ-ийн салбарт хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн билээ. 2023-2027 онд “Ухаалаг засаг-2” төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үүнд:

•Үндэсний дата төв болон наац дата төвийн клауд дэд бүтцийг бий болгох, түүний хэвийн ажиллагааг хангах, системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх.

•Цахим аюул занал, халдлага, зөрчил, хорт кодыг урьдчилан илрүүлж хариу арга хэмжээ авах, тайван болон онцгой байдлын үед оролцогч талуудыг халдлага зөрчлийн талаарх тогтмол мэдээллээр хангах техник технологийн дэд бүтэц бий болгох

•Тоон гарын үсгийн дэд бүтцийн хамрах хүрээ, багтаамжийг нэмэгдүүлж найдвартай байдал, үйл ажиллагаа, технологийн шийдлийг олон улсын стандарт, жишигт нийцүүлэн дэд бүтцийг шинэчлэх

•ХУР мэдээлэл солилцооны системийг шинэчлэн тархсан бүтэц рүү шилжүүлэх

•10,000 иргэдэд тоон бичиг үсгийн мэдлэг, практик түвшний ур чадварыг дээшлүүлэн, цахим боловсрол олгох сургалт

•3,000 дижитал технологийн чиглэлийн ажлын байр бий болгох

•Дижитал технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн цахим чадварыг дээшлүүлж, цахим орчинд бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Уулзалтын үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар: Дэлхийн Банк Монгол Улсад, ялангуяа цахим шилжилт, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд тантай өнөөдөр уулзаж танилцаж байгаадаа баяртай байна. Та бидний хамтдаа бүтээсэн амжилтын хүрээнд Төв Азийн тэр дундаа Киргиз, Тажикистан Улсуудад өөрсдийн туршлагаа хуваалцахаар яриа хэлэлцээгээ амжилттай хийгээд ирлээ. Өмнө нь санхүүгийн салбарт ажиллаж байх үедээ Дэлхийн банктай хамтран төлбөрийн системийн шинэчлэлийн хүрээнд Automatic Clearing House системийг нэвтрүүлсэн сайхан дурсамжтай байна. Бид цахим хөгжлөөр амжилттай ажиллаж байгаа ч цаашид Хиймэл оюун, машин сургалтыг нэвтрүүлэх хүрээнд GPU сервер ашиглан И-Монгол 5.0 хувилбарыг хөгжүүлэхээр бэлтгэж байна гэлээ.

Дэлхийн Банкны Монгол дахь Cуурин төлөөлөгч Таехюн Ли: Цахим шилжилтийн асуудал бол Дэлхийн банкны үндсэн гол зорилтуудын нэг юм. Ухаалаг засаг төсөл бол манай чухал ач холбогдолтой төслүүдийн нэг. Ухаалаг засаг-2 төсөл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Хугацааны хувьд 50 хувьд хүрсэн. Иймд Төслийн багийн зүгээс ирэх 9 дүгээр сард дунд хугацааны үнэлгээ хийхээр төлөвлөж байна гэлээ.

Түүнчлэн  ноён Таехюн Ли: Дэлхийн банкны зүгээс анхаарал хандуулж буй бас нэг чухал салбар бол эрчим хүчний салбар байгаа. Эрчим хүчний дамжуулах сүлжээний төсөлтэй алслагдсан бүс нутгийг шилэн кабелаар холбох ажлыг мөн хамтатгах боломжтой гэж харагдаж байгаа. Одоогоор зөвхөн ТЭЗҮ боловсруулах, судалгааны шатандаа яваа хэмээн ойлгож болно. Гэхдээ Дэлхийн банкны төвд эрчим хүч, дижитал шилжилт гэсэн салбарыг нэг хүн хамтад нь хариуцан удирддаг тул эдгээр 2 ажлыг нэгтгэсэн томоохон төсөл болгох бүрэн боломжтойг онцоллоо.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Ухаалаг засаг – 2” төслийг амжилттай дуусгахад Дэлхийн банкны зүгээс бүх талаар туслахыг хүслээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно 18 минутын өмнө
Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа 20 минутын өмнө
Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА 1 цагийн өмнө
ХИЙН ТҮЛШ, ЦАХИЛГААН ХОСОЛСОН ЗУУХ БҮТЭЭЖ, ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЖЭЭ 3 цагийн өмнө
Хөвсгөл аймагт гарсан түймрийн голомтод ажиллах алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэж байна 3 цагийн өмнө
Сурагчийн дүрэмт хувцсанд поло цамцыг нэмж оруулах саналыг гаргажээ 3 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлдаг хоёр бүлэг этгээдүүдийг баривчиллаа 3 цагийн өмнө
ГОЛ, УС БОЛОН НУУРАНД ЖИВЖ, АМИА АЛДСАН НИЙТ 43 ДУУДЛАГЫН 14 НЬ ХҮҮХЭД 3 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр: Айл өрхийг 2028 оныг хүртэлх хугацаанд үе шаттай хийн газын хэрэглээнд шилжүүлнэ 3 цагийн өмнө
УЛИРЛЫН БУЮУ ИРЭХ САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 4 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Шинэ парламент гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байна 4 цагийн өмнө
Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна 4 цагийн өмнө
“Байр түрээслүүлнэ”, “Чингэлэг зарна” гэх мэт хуурамч зар байршуулан иргэдийг залилсан байж болзошгүй этгээдийг баривчиллаа 5 цагийн өмнө
Сэлбэ хот төслийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг албадан буулгаж, гарсан хог хаягдлыг дахин боловсруулж эхэллээ 5 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ Ордонд Ухаахудагийн талаар “улс төрийн уулзалтууд” хийж байна 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хэний ч халаасанд ороогүй, орохгүй 19 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хашаалсан зөрчлийг арилгуулж байна 21 цагийн өмнө
Д.Амарбаясгалан Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ 21 цагийн өмнө
ЦХИХХЯ-ны сайд Э.Батшугар Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли-г хүлээн авч уулзлаа 21 цагийн өмнө
Голд живж байсан автомашинаас хоёр настай хүүхдийг эсэн мэнд гаргажээ 22 цагийн өмнө