БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХЯТАД РУУ ШУУД ЭКСПОРТОЛСОН НҮҮРСНЭЭС МОНГОЛЫН БИРЖИЙН ҮНЭЭР ТАТВАР АВНА ГЭЖ БАЙХ УУ?

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Засгийн газрын 55 дугаар тогтоолыг 2025.08.20 нд баталсан. Энэ оныг дуустал үйлчилнэ.
Энэ хугацаанд 25 буюу түүнээс дээш хувийн уул уурхайн бүтээгдэхүүнээ Монголын уул уурхайн биржээр арилжаалсан бол компаниудын экспортолсон бүтээгдэхүүнийг бүгдийг нь Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнээр тооцож АМНАТ авна гэж өөрчилжээ.
ФОКУСЛАВАЛ: Уул уурхайн бүх бүтээгдэхүүнийг Монголын Уул уурхайн биржээр худалдаалах ёстой. Үүний тулд Биржийн тухай хуулийг баталсан. Гэтэл Засгийн газар 55-р тогтоолоор 25 түүнээс дээш хувиа Монголын Биржээр арилжаалсан бол БНХАУ руу арилжаалсан үлдсэн 75 хувийг ч мөн Монголын Хөрөнгийн биржийн ханшаар тооцож татвар авахаар өөрчилсөн байна. Уг тогтоолд “3.11.Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэг, түүнээс дээш хувийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг "Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай" Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна.
3.12.Энэ журмын 3.11 дэх заалтыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө." гэжээ
Яаж ч бодсон БНХАУ руу шууд гаргаж байгаа нүүрс Монголын биржийнхээс хэд дахин өндөр үнэтэй байх нь тодорхой юм. Мөн хэд дахин өндөр татвар төлөх ёстой нь ч үнэн юм. Гэтэл Хятад руу өндөр үнэтэй зарсан нүүрсэнд Монголд зарсан үнээр татвар ногдуулах нь яаж ч бодсон Монгол Улсад ашигтай байж таарахгүй болоод байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Гүнбидэг: 322 тэрбум төгрөгийн шатахууны тендерт “Сод Монгол” ялалт байгуулсан нь ашиг сонирхлын зөрчил 2 цагийн өмнө
ХЯТАД РУУ ШУУД ЭКСПОРТОЛСОН НҮҮРСНЭЭС МОНГОЛЫН БИРЖИЙН ҮНЭЭР ТАТВАР АВНА ГЭЖ БАЙХ УУ? 2 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавилаа 3 цагийн өмнө
ЦЕГ: 26-28 насны бүлэг 5 этгээд 20 настай “Б”-г автомашинд суулган хутга тулган дээрэмдсэн байж болзошгүй нь тогтоогдсон 5 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Адуу малаа 11-р сарын 1-ний дотор хориотой бүсээс гаргахгүй бол журамлаж, нэг адуу тутамд 1 сая төгрөгийн торгууль тавина 6 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын үг, үйлдэл Үндсэн хуулийг зөрчсөн гэж иргэд ҮХЦ-д ханджээ 7 цагийн өмнө
Төсвийн алдагдал 1.3 их наяд хүрсэнд Сангийн сайд Б.Жавхлан буруутай 8 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эмийн үнийг ил тод мэдээлэх системийг Эрүүл мэндийн яаманд танилцуулна 10 цагийн өмнө
ХЯТАД РУУ ШУУД ЭКСПОРТОЛСОН НҮҮРСНЭЭС МОНГОЛЫН БИРЖИЙН ҮНЭЭР ТАТВАР АВДАГ БОЛГОЖЭЭ 21 цагийн өмнө
Д.Ангараг: Төсөв улайсан нь үнэн. Монголбанк хасах нөөцтэй болсон нь ч үнэн 22 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ОЮУТОЛГОЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ 7 ЖИЛ ТУТАМД ӨӨРЧЛӨХ ХУГАЦАА ЭНЭ ОНД ДУУСЧ БАЙНА Өчигдөр
Нийслэлийн ДНБ-ий хэмжээ 55.8 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын ДНБ-ий 70 хувийг бүрдүүлж байна Өчигдөр
Өнөөдрийн хэвлэлийн хурлын эзэд АМНАТ-ын талаар юу ярив Өчигдөр
Б.Хишигтогтох: Баянхошуу, Шархад дэд төвд тус бүр 110 айлын орон сууцны барилгын ажлыг дууссан Өчигдөр
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна Өчигдөр
Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа Өчигдөр
“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна Өчигдөр
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал Өчигдөр
ОБЕГ: АЛБА ХААГЧИД 6 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 223 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр