БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа. Дүүжин замын тээврийн системийн тросс, кабин хөдөлгөөний үндсэн бүтцийн нэг болох энэхүү эргэлтийн зам төмрийг Яармаг болон Хархоринд байрлуулах бөгөөд тус чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн байдлаар зургаан тулгуур баганыг босгоод байна. Мөн буудлын дэргэд кабин байрлуулах гаражийн барилгын ажил хийгдэж, суурь, бетон цутгалтын ажил үргэлжилж байна. Энэхүү төслийн бүтээн байгуулалтыг Францын "Пома групп"-ийн инженерүүд ахалж, “Моннис инженеринг” ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм.  Дүүжин замын тээвэр төслийн бетон цутгалтын ажлыг аравдугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгаж, мөн арваннэгдүгээр сард нийт 19 тулгуур цамхгийг бүрэн суурилуулахаар төлөвлөсөн. Харин 2026 оны нэгдүгээр сараас сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгуудын дотор засал, холбоо дохиоллын ажлуудыг эхлүүлнэ. Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-аас төслийн гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж буй бөгөөд гүйцэтгэгч талтай өдөр бүр бүтээн байгуулалтын явцыг зөвшилцөн, төслийг шуурхай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.   

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН I ШУГАМ  

  • ШУГАМЫН УРТ: 4.2 км
  • ЗОГСООЛ: Хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөр
  • ТУЛГУУР БАГАНА: 19 тулгуур багана 
  • ОРГИЛ ЦАГИЙН ХҮЧИН ЧАДАЛ: 2320 хүн/цаг

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавилаа 17 минутын өмнө
ЦЕГ: 26-28 насны бүлэг 5 этгээд 20 настай “Б”-г автомашинд суулган хутга тулган дээрэмдсэн байж болзошгүй нь тогтоогдсон 1 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Адуу малаа 11-р сарын 1-ний дотор хориотой бүсээс гаргахгүй бол журамлаж, нэг адуу тутамд 1 сая төгрөгийн торгууль тавина 3 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын үг, үйлдэл Үндсэн хуулийг зөрчсөн гэж иргэд ҮХЦ-д ханджээ 4 цагийн өмнө
Төсвийн алдагдал 1.3 их наяд хүрсэнд Сангийн сайд Б.Жавхлан буруутай 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эмийн үнийг ил тод мэдээлэх системийг Эрүүл мэндийн яаманд танилцуулна 6 цагийн өмнө
ХЯТАД РУУ ШУУД ЭКСПОРТОЛСОН НҮҮРСНЭЭС МОНГОЛЫН БИРЖИЙН ҮНЭЭР ТАТВАР АВДАГ БОЛГОЖЭЭ 18 цагийн өмнө
Д.Ангараг: Төсөв улайсан нь үнэн. Монголбанк хасах нөөцтэй болсон нь ч үнэн 19 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ОЮУТОЛГОЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ 7 ЖИЛ ТУТАМД ӨӨРЧЛӨХ ХУГАЦАА ЭНЭ ОНД ДУУСЧ БАЙНА 21 цагийн өмнө
Нийслэлийн ДНБ-ий хэмжээ 55.8 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын ДНБ-ий 70 хувийг бүрдүүлж байна 22 цагийн өмнө
Өнөөдрийн хэвлэлийн хурлын эзэд АМНАТ-ын талаар юу ярив 23 цагийн өмнө
Б.Хишигтогтох: Баянхошуу, Шархад дэд төвд тус бүр 110 айлын орон сууцны барилгын ажлыг дууссан Өчигдөр
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна Өчигдөр
Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа Өчигдөр
“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна Өчигдөр
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал Өчигдөр
ОБЕГ: АЛБА ХААГЧИД 6 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 223 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Хөвсгөл аймагт сураггүй болсон эмэгтэйг 15 дахь өдрөө хайж байна Өчигдөр
Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй 8 өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо Өчигдөр