БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавилаа

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2025.10.07) Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Мандхай нарын 50 гаруй гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавив.


Тэрбээр, 1.Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр олон нийтэд мэдэгдэл хийхдээ өөрийн “онцгой бүрэн эрхийнхээ” дагуу “Хууль зүй, дотоод хэргийн сайдаар нэр бүхий гишүүнийг томиллоо” гэж албан ёсны цахим хуудсандаа нийтэлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 39.4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг шийдвэрлэхээс өмнө Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгч танилцах бүрэн эрхтэй байна. Нөгөө талаар томилох, чөлөөлөх, огцруулах шийдвэр гаргахаасаа өмнө Улсын Их Хуралд болон Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах үүргийг Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхий сайдад хүлээлгэжээ. Үндсэн хууль, аливаа хуулийн “Үг, өгүүлбэр төдийгүй, цэг таслал нь хүртэл утгын нарийн уялдаатай.” Үндсэн хуулийг жижгээр зөрчих, томоор зөрчих гэдэг ойлголт байдаггүй бөгөөд бүгд Үндсэн хуулийн зөрчилд хамаардаг. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 70-р зүйлд “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг Монгол Улсын Ерөнхий сайд зөрчсөн үйлдэл гэж үзэж байна хэмээн танилцууллаа.

2.Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Засгийн газрын тэргүүн, төрийн өндөр хариуцлагатай албан тушаалтны хувьд олон нийтэд зориулж албан мэдэгдэл хийхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлд заасан “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож үл болно...”, 49.2 дахь хэсэгт “...Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн ... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэснийг тус тус зөрчиж, Монгол Улсын шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан шинжтэй төдийгүй Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэсэн.

3.Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8-р сарын 20-ны өдөр баталсан 55 дугаар тогтоолоороо нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч аж ахуй нэгж нь тухайн сардаа АМНАТ төлөхдөө бүтээгдэхүүний дөрөвний нэгийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан бүтээгдэхүүний АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулсан үнэлгээгээр буюу бага үнээр тооцохоор зохицуулсан. Ингэснээр тодорхой этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн, шударга бус өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжсэн, далд эдийн засгийг дэмжсэн, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанаас ухарсан шийдвэр болоод байна.

“Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийг баримтлан Үндсэн хуульт ёсыг хамгаалж, төлөөллийн, хууль тогтоох дээд байгууллага болох парламентын дархлааг бэхжүүлэх нь Монгол Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг юм. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байна хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Гүнбидэг: 322 тэрбум төгрөгийн шатахууны тендерт “Сод Монгол” ялалт байгуулсан нь ашиг сонирхлын зөрчил 45 минутын өмнө
ХЯТАД РУУ ШУУД ЭКСПОРТОЛСОН НҮҮРСНЭЭС МОНГОЛЫН БИРЖИЙН ҮНЭЭР ТАТВАР АВНА ГЭЖ БАЙХ УУ? 56 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавилаа 2 цагийн өмнө
ЦЕГ: 26-28 насны бүлэг 5 этгээд 20 настай “Б”-г автомашинд суулган хутга тулган дээрэмдсэн байж болзошгүй нь тогтоогдсон 3 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Адуу малаа 11-р сарын 1-ний дотор хориотой бүсээс гаргахгүй бол журамлаж, нэг адуу тутамд 1 сая төгрөгийн торгууль тавина 5 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын үг, үйлдэл Үндсэн хуулийг зөрчсөн гэж иргэд ҮХЦ-д ханджээ 6 цагийн өмнө
Төсвийн алдагдал 1.3 их наяд хүрсэнд Сангийн сайд Б.Жавхлан буруутай 7 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эмийн үнийг ил тод мэдээлэх системийг Эрүүл мэндийн яаманд танилцуулна 8 цагийн өмнө
ХЯТАД РУУ ШУУД ЭКСПОРТОЛСОН НҮҮРСНЭЭС МОНГОЛЫН БИРЖИЙН ҮНЭЭР ТАТВАР АВДАГ БОЛГОЖЭЭ 20 цагийн өмнө
Д.Ангараг: Төсөв улайсан нь үнэн. Монголбанк хасах нөөцтэй болсон нь ч үнэн 21 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ОЮУТОЛГОЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ 7 ЖИЛ ТУТАМД ӨӨРЧЛӨХ ХУГАЦАА ЭНЭ ОНД ДУУСЧ БАЙНА 23 цагийн өмнө
Нийслэлийн ДНБ-ий хэмжээ 55.8 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын ДНБ-ий 70 хувийг бүрдүүлж байна 23 цагийн өмнө
Өнөөдрийн хэвлэлийн хурлын эзэд АМНАТ-ын талаар юу ярив Өчигдөр
Б.Хишигтогтох: Баянхошуу, Шархад дэд төвд тус бүр 110 айлын орон сууцны барилгын ажлыг дууссан Өчигдөр
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна Өчигдөр
Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа Өчигдөр
“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна Өчигдөр
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал Өчигдөр
ОБЕГ: АЛБА ХААГЧИД 6 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 223 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр