БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төсвийн алдагдал 1.3 их наяд хүрсэнд Сангийн сайд Б.Жавхлан буруутай

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Г.Занданшатарын Засгийн газар 2026 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барихдаа 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай хэмээн анхлан хэлж байсан. 

Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийн орлогыг 31.6 их наяд, зарлагыг 33 их наяд төгрөгөөр тооцсон” гэдгээ хэдийнэ мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан улсын төсөв болоод улсын эдийн засгийн талаар дахин мэдэгдэл хийхдээ өмнөх мэдэгдлээ үгүйсгэсэн зүйлс олноор ярилаа. Түүний ярьж байгаачлан бодит байдал дээр энэ жилийн төсвийн гүйцэтгэл дөнгөж 50 гаруй хувьтай байна. Алдагдалтай төсөв батлагдаж, 2026 оны төсөв дээр ч энэ алдагдал даамжрах нь гарцаагүй боллоо. Улмаар “муу” төсвийн гор улс орны эдийн засаг, өрхийн амьжиргаа, бизнесийн орчинд мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт удааширсан энэ цаг үед төсвийн алдагдал хүнд цохилт өгөхөөр хэмжээнд хүрч, гадаад өр нэмэгдэх, төгрөгийн ханш сулрах, инфляц өсөх эрсдэл улам бүр нэмэгдэнэ. 2026 оны улсын төсөв нь урт хугацааны бүтэц сайжруулах реформ, хэмнэлтийн бодлого, өрийн тогтвортой менежмент гэсэн үндсэн зарчмуудаас хол байгаа нь Сангийн сайд Б.Жавхлангийн удирдлага дор энэ бүх асуудал бодлогын түвшинд орхигдсоны тод илрэл болж байна.
Баримт дурдахад, “Нэгдсэн төсвийн 2025 оны эхний 8 дугаар сарын тэнцвэржүүлсэн нийт тэнцэл -1,247.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч 4.8 дахин алдагдал нэмсэн” талаар https://shilendans.gov.mn/ сайтаас судалж болно.
УИХ-ын зарим гишүүдийн хувьд ч 2026 оны улсын төсөв эдийн засгийн бодит нөхцөл байдалтай зөрчилдөж байгааг шүүмжилсээр ирлээ. Валютын нөөц буурсан, зарим хөрөнгө оруулалтын төслүүд саатсан зэрэг нь ирэх оны төсөв үр ашиггүй, алдагдалтай гарахад нөлөөлсөн гэдгийг тэд тодотгон хэлж буй.
Сангийн сайд Б.Жавхлан аль 2023 оны төсвийн гүйцэтгэл дээр ч төсвийн тэнцэл доголдсон, төрийн сан улайсан талаар мэдэгдэж байсан бол өнөөдөр 1.3 их наядын төсвийн алдагдлыг огтхон ч тоосон шинжгүй, үргэлжүүлэн батлуулах гэж улайрч байна. Төсвийн сахилга, зарцуулалтын хяналт сул байгаа энэ асуудалд Сангийн сайд нь, толгойлсон Засгийн газар нь яалт ч үгүй хариуцлага хүлээх нь зүйтэй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа 7 минутын өмнө
Х.Нямбаатар: Адуу малаа 11-р сарын 1-ний дотор хориотой бүсээс гаргахгүй бол журамлаж, нэг адуу тутамд 1 сая төгрөгийн торгууль тавина 49 минутын өмнө
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын үг, үйлдэл Үндсэн хуулийг зөрчсөн гэж иргэд ҮХЦ-д ханджээ 1 цагийн өмнө
Төсвийн алдагдал 1.3 их наяд хүрсэнд Сангийн сайд Б.Жавхлан буруутай 2 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эмийн үнийг ил тод мэдээлэх системийг Эрүүл мэндийн яаманд танилцуулна 4 цагийн өмнө
ХЯТАД РУУ ШУУД ЭКСПОРТОЛСОН НҮҮРСНЭЭС МОНГОЛЫН БИРЖИЙН ҮНЭЭР ТАТВАР АВДАГ БОЛГОЖЭЭ 15 цагийн өмнө
Д.Ангараг: Төсөв улайсан нь үнэн. Монголбанк хасах нөөцтэй болсон нь ч үнэн 16 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ОЮУТОЛГОЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ 7 ЖИЛ ТУТАМД ӨӨРЧЛӨХ ХУГАЦАА ЭНЭ ОНД ДУУСЧ БАЙНА 18 цагийн өмнө
Нийслэлийн ДНБ-ий хэмжээ 55.8 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын ДНБ-ий 70 хувийг бүрдүүлж байна 19 цагийн өмнө
Өнөөдрийн хэвлэлийн хурлын эзэд АМНАТ-ын талаар юу ярив 20 цагийн өмнө
Б.Хишигтогтох: Баянхошуу, Шархад дэд төвд тус бүр 110 айлын орон сууцны барилгын ажлыг дууссан 23 цагийн өмнө
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна Өчигдөр
Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа Өчигдөр
“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна Өчигдөр
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал Өчигдөр
ОБЕГ: АЛБА ХААГЧИД 6 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 223 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Хөвсгөл аймагт сураггүй болсон эмэгтэйг 15 дахь өдрөө хайж байна Өчигдөр
Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй 8 өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо Өчигдөр
ӨНӨӨДӨР: Хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдаална Өчигдөр
Ерөнхий сайдын албан бичгийг УИХ хэлэлцэх тов одоогоор байхгүй 2025/10/04