БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Хишигтогтох: Баянхошуу, Шархад дэд төвд тус бүр 110 айлын орон сууцны барилгын ажлыг дууссан

Г.Оюунтуяа
2 цагийн өмнө

Улаанбаатар хотод тулгамдсан хүн амын хэт төвлөрөл, агаар, хөрсний бохирдол зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хүрээнд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлэх бодлогоор Баянхошуу, Шархадны хоёр байршилд нийт 5000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Тухайлбал, Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, Шархадны 19.2 га талбайд 2184 айлын орон сууц барих юм. Эдгээр төслийн талаар нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөны үеэр танилцууллаа.

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын Төслийн зохицуулагч Б.Хишигтогтох “Баянхошуу дэд төвийн I шатанд нийт 462 айлын орон сууц баригдаж байна. Өнөөдрийн байдлаар B15 талбарт баригдаж буй 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууссан. B13-1 талбарт 150 айлын орон сууцны барилга угсралтын ажил 67 хувьтай, B13-2 талбарт 76 айлын орон сууцны барилга угсралтын ажил 50 гаруй хувьтай байна. Харин хамгийн сүүлд эхэлсэн B13-3 талбарт 126 айлын орон сууцны гүйцэтгэгчийн ажлын сонгон шалгаруулалт хийгдэж байгаа юм. Төслийн хүрээнд орчны тохижилт, ногоон байгууламж болон инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж байгаа бөгөөд дэд бүтцийн ажлын гүйцэтгэл 100 хувьтай, гадна тохижилтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна” гэлээ.

Шархад дэд төвийн I үе шатанд 338 айлын орон сууцыг 5.4 га талбайд барихаар төлөвлөсөн. Уг төслийн нэгдүгээр шатны ажил болох 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууссан бөгөөд S27-2 талбарын 152 айлын орон сууцны барилга угсралтын ажил 69.6 хувьтай явагдаж байна. Мөн S27-2-1 талбар дахь 76 айлын орон сууцны барилга угсралтын ажил 47 хувийн гүйцэтгэлтэй байна. Шархад дэд төв төслийн хүрээнд гадна орчны тохижилт, ногоон байгууламжийн ажил, инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж, дэд бүтцийн ажлын гүйцэтгэл нийт 99 хувьтай үргэлжилж байгаа аж.

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн онцлог:

  • 35-75 ам.метр талбайтай нийт 12 төрлийн сууцны сонголттой.
  • Өдөрт хамгийн багадаа 3-4 цаг нар тусгалыг айл бүр авах боломжтой байхаар барилгын өндөр 4-5 давхар төлөвлөсөн.
  • Нэгдүгээр давхартаа худалдаа үйлчилгээ хосолсон дулаан зогсоолтой ногоон орон сууц байна.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сууц нийт орон сууцны 10 хувьд төлөвлөсөн.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Хишигтогтох: Баянхошуу, Шархад дэд төвд тус бүр 110 айлын орон сууцны барилгын ажлыг дууссан 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна 2 цагийн өмнө
Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа 2 цагийн өмнө
“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна 3 цагийн өмнө
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал 3 цагийн өмнө
ОБЕГ: АЛБА ХААГЧИД 6 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 223 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 5 цагийн өмнө
Хөвсгөл аймагт сураггүй болсон эмэгтэйг 15 дахь өдрөө хайж байна 5 цагийн өмнө
Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй 8 өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо 6 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдаална 6 цагийн өмнө
Ерөнхий сайдын албан бичгийг УИХ хэлэлцэх тов одоогоор байхгүй Өчигдөр
​ “Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ Өчигдөр
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ 2025/10/03
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ 2025/10/03
"Баянхошуу цэцэрлэгт хүрээлэн"-г ирэх сард ашиглалтад оруулна 2025/10/03
Канад Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025/10/03
Тариалангийн талбайд мансууруулах ургамал тариалж байжээ 2025/10/03
Фото мэдээ: “Бид өвөлд бэлэн” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна 2025/10/03
ОБЕГ: УВС, ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ, ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА 2025/10/03
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025/10/03
Дүүжин замын тээвэр төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй арматурыг ашиглаж байна 2025/10/03