БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын үг, үйлдэл Үндсэн хуулийг зөрчсөн гэж иргэд ҮХЦ-д ханджээ

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Нүүрсчид намайг хөөхгүй. Би нүүрсчдийг эх орноосоо хөөнө" хэмээн хэвлэлд өгсөн яриаг  үндэслэн УИХ-ын гишүүн Монгол улсын үндсэн хуулийг зөрчсөн, өргөсөн тангаргаасаа няцсан болохын тогтоож өгнө үү хэмээн Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тус өргөдөлд,

Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Энхбаяр нь Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “... би нүүрсчдэд хөөгдөхгүй, харин нүүрсчдийг эх орноос нь хөөнө ...” гэж мэдэгдсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэг , Арван тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 18 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал:

Монгол Улсын бүх иргэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт зааснаар “гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” ба уг эрхийг Монгол Улсын Их хурлын гишүүн нь эдлүүлэхгүй байх, улмаар эх орноосоо хөөхөөр мэдэгдсэн нь Үндсэн хуульт ёсонд халдсан үйлдэл гэж үзэж байна.
 
Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар хянан шийдвэрлэх ба ингэхдээ Монгол Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянаж, дүгнэлт гаргах онцгой бүрэн эрхтэй билээ.
Цэцэд хандаж буй бидний хувьд энэхүү мэдээлэлдээ Үндсэн хуулийн ямар заалтыг хэн, хэдийд, ямар байдлаар зөрчсөн тухай тодорхой дурьдлаа. Бидний зүгээс Монгол Улсын Их хурлын гишүүний хэлсэн үг, хийсэн үйлдэл нь Үндсэн хуульд бүрнээ нийцдэг байх, тангарагаа зөрчдөггүй байх учиртай гэж үзэж байна. Гэвч Улсын Их хурлын гишүүн Б.Энхбаяр нь нийгэмд үүссэн тодорхой нэг асуудлаар, тухайлсан нэг, эсхүл хэд хэдэн хүнийг нүүрсний гэж нэрлэсэн тодорхой бус хэрэгт холбоо хамааралтай гэх ойлголтыг нийгэмд өгөх замаар тэдгээр этгээдүүдийг “эх орноос нь хөөнө, эх орноосоо хөөнө” гэж мэдэгдсэн нь Улсын Их хурлын гишүүний хувьд зөвшөөрч эс болох үйлдэл гэж үзэж байна.
Монгол Улсын Их хурлын гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахихаа тангаргалснаар бүрэн эрх нь хэрэгжиж эхэлдэг тул Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярын хэлсэн үг, хийсэн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, өргөсөн тангаргаасаа няцсан болохыг тогтоож өгнө үү" гэжээ.



0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦЕГ: 26-28 насны бүлэг 5 этгээд 20 настай “Б”-г автомашинд суулган хутга тулган дээрэмдсэн байж болзошгүй нь тогтоогдсон 42 минутын өмнө
Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Адуу малаа 11-р сарын 1-ний дотор хориотой бүсээс гаргахгүй бол журамлаж, нэг адуу тутамд 1 сая төгрөгийн торгууль тавина 2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын үг, үйлдэл Үндсэн хуулийг зөрчсөн гэж иргэд ҮХЦ-д ханджээ 3 цагийн өмнө
Төсвийн алдагдал 1.3 их наяд хүрсэнд Сангийн сайд Б.Жавхлан буруутай 4 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эмийн үнийг ил тод мэдээлэх системийг Эрүүл мэндийн яаманд танилцуулна 5 цагийн өмнө
ХЯТАД РУУ ШУУД ЭКСПОРТОЛСОН НҮҮРСНЭЭС МОНГОЛЫН БИРЖИЙН ҮНЭЭР ТАТВАР АВДАГ БОЛГОЖЭЭ 17 цагийн өмнө
Д.Ангараг: Төсөв улайсан нь үнэн. Монголбанк хасах нөөцтэй болсон нь ч үнэн 18 цагийн өмнө
П.САЙНЗОРИГ: ОЮУТОЛГОЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ 7 ЖИЛ ТУТАМД ӨӨРЧЛӨХ ХУГАЦАА ЭНЭ ОНД ДУУСЧ БАЙНА 20 цагийн өмнө
Нийслэлийн ДНБ-ий хэмжээ 55.8 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын ДНБ-ий 70 хувийг бүрдүүлж байна 21 цагийн өмнө
Өнөөдрийн хэвлэлийн хурлын эзэд АМНАТ-ын талаар юу ярив 22 цагийн өмнө
Б.Хишигтогтох: Баянхошуу, Шархад дэд төвд тус бүр 110 айлын орон сууцны барилгын ажлыг дууссан Өчигдөр
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна Өчигдөр
Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа Өчигдөр
“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна Өчигдөр
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал Өчигдөр
ОБЕГ: АЛБА ХААГЧИД 6 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 223 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА Өчигдөр
Хөвсгөл аймагт сураггүй болсон эмэгтэйг 15 дахь өдрөө хайж байна Өчигдөр
Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй 8 өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо Өчигдөр
ӨНӨӨДӨР: Хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдаална Өчигдөр