БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

П.САЙНЗОРИГ: ОЮУТОЛГОЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ 7 ЖИЛ ТУТАМД ӨӨРЧЛӨХ ХУГАЦАА ЭНЭ ОНД ДУУСЧ БАЙНА

Admin
2 цагийн өмнө

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Засгийн газрыг огцруулахтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл  хийсэн нь олны анхаарлыг татаж байна. Тиймээс түүний ярьсныг фокуслаж бүрэн эхээр нь хүргэж байна.

- Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэг хүлээсэн, тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд бүрэн эрхийнээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, парламентын засаглал руу халдаж, хууль тогтоомжийг зөрчиж, эдийн засгийн доройтуулж, тодорхой компаниудын эрх ашигт үйлчилж, нийгмийг эмх замбаараагүй байдал руу түлхэж буй Монгол Улсын Ерөнхий сайд “ноён” Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг гаргаж байгаа. Өнөөдрийн байдлаар 40 гаруй гишүүд зураад байгаа үнэн.

 Гэтэл экспортын орлого огцом унаж, валютын цэвэр нөөц хэдийнэ хасах дүн рүүгээ орсон. Тийм ч учраас дахин нэг оффтейк  1.0 тэрбум ам доллар босгох гэрээг байгуулахаар төсвийн хуулийн дагалдуулан УИХ-н тогтоол өргөн барьсан нь үүнийг нотолж байна.

ЭТТ-н Худалдан авах журамд хууль бусаар өөрчлөлт оруулж Чалкогоос зээл авахаар нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Өмнөх оффтейк гэрээнүүдийн балаг дуусаагүй байхад ийм хариуцлаггүй үйлдэл хийж байгаа нь Монгол Улсын ирээдүйг дуусгаж байгаа үйлдэл юм.

 Эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай гарсны 3.6 хувь нь хөдөө аж ахуйн салбарын өсөлт юм. Энэ зуданд алдсан малын тоог эдийн засгийн алдагдал гэж үзэхгүй боловч шинэ төлийг эдийн засгийн өсөлтөд тооцож буйтай л холбоотой. Эдийн засгийн өсөлт 2 хувиар л тэлсэн, үүн дотроо уул уурхайн салбар ердөө 1 хувийн өсөлт үзүүлжээ. Өнгөрсөн жилийн өдийд бараг 16 хувиар өсөж байсныг та бүгд санаж байгаа байхаа. Тэгвэл 8 дахин буурсан гэсэн үг.

 Ер нь өнөөдрийн Ерөнхий сайдын хэлээд байгаа эдийн засгийн өсөлттэй холбоотой тоонууд нь 6 дугаар сарын 30-ны байдлаар буюу 2 дугаар хагасын тоо юм. ЗГ 6 дугаар сард байгуулагдсан гэхээр бусдын хийсэн ажлын өөрөө хийсэн мэтээр нэг талдаа яриад байгаа.

 Төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, тендерүүд бүгд зогссон байна. Та бүгд орон нутаг, төрийн байгууллагуудаас асуух хэрэгтэй. Төрийн сангийн данс улаасан байна. Цалин, тэтгэвэрээ тавьж чадах эсэх дээр тулж ирсэн байна. ОУВС-н төлөөлөгчид манай улсад ажиллаж байна, Монгол Улс дампуурах ирмэгт ирсэн учир ОУВС-н хөтөлбөрт орох эсэх асуудал яригдаж байна. 

Эдийн засаг сайжраагүй гэдэг нь ойлгомжтой байна. Ахмадуудын тэтгэвэр амьжиргааны наад захын хэрэгцээндээ хүрэлцэхгүй, багш нар баярын өдрөөрөө цалингаа нэмүүлэхээр жагсах хэмжээнд нөхцөл байдлыг дордуулсан байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна. Энэ бүхэн харин бодит болоод байгаа нь нууц биш. 

 Төрийн данхар бүтцийг цомхон болгоно гэж амлаж байсан, дарга нарыг бус жирийн төрийн албан хаагчдыг олноор халж байна, харин ах, дүү, туслах, жолоочоо элчин сайдын яам, консулын хариуцлагатай албан томилж байна. Тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг мөнгийг жил дамнуулан хувааж өгнө гэж төсөвт тусгасан байгаа боловч сайд нарын сонгогдсон тойрогт шаардлагагүй хөрөнгө оруулалтууд ихэээр тавигдсан байна.

 Өмнө нь эрэл хайгуулыг хийж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэж байсан Эрдэнэтийн зэсийн ордоос холгүй Оюут ордыг энэ Засгийн газар нээсэн мэт худал ярьж байна. Оюут ордыг 1986-1990 онд Монгол, Оросын геологичдын хамтарсан баг урьдчилсан хайгуулын ажил явуулж, 41.8 сая тонн хүдрийн нөөцийг 0.25-ын захын агуулгатай хэмээн тооцож нээж байсан.

Үндэсний баялангийн санг бодитой амилуулах яриа хэлэлцээрүүд зонсонги болоод байна. Стратегийн ордуудын 34 хувийг эзэмших, эсхүл үр өгөөжийг хүртэх асуудал зэрэглээ болох тал руу явж байна.

 “Оюутолгой” төсөл дээр байгуулсан үндсэн гэрээний нэг болох Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээгээр 7 жил тутам хувь хэлэлцэх, өөрчлөх боломж энэ онд тохиож байна. Зээлийн өндөр хүүг бууруулах эрх, боломж одоогоор байгаа ч уг боломж энэ оны эцсээр дуусахаар байна. Гэтэл өнөөдрийг хүртэл Засгийн газар хэлэлцээрт ороогүй, тодорхой ямар ч ажил хийгдээгүй, эс үйлдэхүй гаргасаар байна. 

 Үүнээс болж бид өдөр бүр 10 тэрбум төгрөг, жил бүр 4,7 их наяд төгрөгийг “Рио Тинто”  компанид зээлийн хүүд төлж байна.  Бидний зөвхөн 1 л жилд  төлж байгаа зээлийн хүү нь 30 жил хүлээсэн V цахилгааны станцыг бүтнээр нь барих хэмжээний хөрөнгө юм. Үүнийг өөрчлөх боломжийг алдаж, эс үйлдэхүй хийх нь Монгол Улсын эрх ашигт хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлж байна.

 Мөн “Оюутолгой” стартегийн бүлэг ордод багтдаг, “Оюутолгой” бүлэг ордын геологийн нөөцийн 32 хувь нь хамаарах “Онтре” ХХК эзэмшилд буй “Шивээ толгой”, “Жавхлант” ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүрээнд Монгол Улсын эрх ашгийг хангуулж, Оюутолгой, Ораногийн дараах  Онтрегийн шинэ хөрөнгө оруулалтын гэрээг хийх нь Монгол Улсын Засгийн газрын  нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлуудад багтаж, шийдвэрлэх ёстой байхад өнөөдрийн байдлаар ганц захирамжаас өөр шийдэл алга байна.

 АМНАТ-н асуудлаар миний бие шүгэл үлээсэн. 

"Энержи ресурс " ХХК-д АМНАТ ногдуулахдаа гэрээний үнэд үндэслэж тооцохоор болсон. Монгол Улсын газрын хэвлий дэх баялгийг "Энержи ресурс" ямар үнээр үнэлнэ тэр хэмжээгээрээ л татвараа төлөхөөр болсон гэсэн үг.

 Олон улсын үнэтэй ойртож очихгүй байсан ч тэдний гэрээний үнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Энэ нь Монголын баялгийг үнэд хүргэх, олон улсын зах зээлийн үнээр үнэлэх, улмаар иргэдэд өгөх өгөөжийг нэмэгдүүлэх гэсэн бодлоготой зөрчилдсөн шийдвэр юм.

 Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр баталсан 55 дугаар тогтоолоороо нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч аж ахуй нэгж нь тухайн сардаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөхдөө бүтээгдэхүүний дөрөвний нэгийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан бүтээгдэхүүний АМНАТ ноогдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулсан үнэлгээгээр буюу бага үнээр тооцохоор зохицуулжээ.   

 Ингэснээрээ тодорхой этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн, шударга бус өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжсэн, далд эдийн засгийг дэмжсэн, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанаас ухарсан шийдвэр болсон байна. Мөн энэхүү тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, Уул уурхайн биржийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, холбогдох бусад эрх зүйн акттай тус тус зөрчилдөж байна.

 Үүнээс гадна улсын төсөвт мөн төрлийн бүтээгдэхүүний АМНАТ-аас төвлөрүүлэх орлогыг бууруулах нөхцөлийг бүрдүүлж, улс орны эдийн засагт хохиролтой шийдвэр болсон төдийгүй Төсвийн тухай хуулийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлнэ” гэснийг зөрчиж Засгийн газар тогтоолоо баталсан байна. 22.5 сая нүүрс буюу урьдчилсан тооцоогоор 200 тэрбум улсын төсөвт орсонгүй.

 Нүүрсний хамгийн том алдагдалтай нууц оффтейк гэрээнүүд, Ухаа худагийн асуудлаар нэг ч алхам хийсэнгүй, нэг ч үг унагасангүй. Харин ч эсрэгээрээ АМНАТ-ыг багаар авах, өөрийн найз Анандбазарт давуу байдал үүсгэж тендэрт илтэд давуу байдал үүсгэж байгаа. Анандбазар 328 тэрбум тендер өгсөн байна. 

Багатэнгэрт ЕС болон бусад гишүүд амьдарч байна. Ажлын хэсэг, түр хороо байгуулж шалгах болно. Ийм худалч Засгийн газар, Ерөнхий сайдад итгэж чадахгүй.

 Та бүхэн мэдэж байгаа МАН-н даргын өрсөлдөөнд Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөж, намын Бага Хуралд оролцсон төлөөлөгчдийн дийлэнх олонх нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг намын дарга болохын дэмжээгүй. Энэ үр дүнг Ерөнхий сайд Г.Занданшатар зөвшөөрөхгүй, өөртэй нь өрсөлдсөн хүнээ харлуулах, онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан бусдаар гүтгүүлэх, хууль хяналтын байгууллагыг улс төрийн зорилгодоо ашиглах явдал хэрээс хэтэрлээ.

 МАН-ын даргын сунгаа, өрсөлдөөн намын байрнаасаа хальж төрийн ордонд орж ирсэн төдийгүй төрийн зовлон болсон нь өнөөдөр нууц биш ээ. 

 Харах өнцөг болон үйлдлийн сахилга батгүй хүмүүс улс төрийн өрсөлдөөнд орвол нам байтугай, улс гэрээ ч нураахад бэлэн байдаг гэдгийг сүүлийн хэд хоногт өрнөсөн үйл явдлууд харуулж байна. 

Албан тушаалаа алдаж болно, өгч болно гэхдээ эрүүл ухаанаа алдаж, төрийн үйлмүүлж, парламент засаглалд халдаж, Үндсэн хуулийг зөрчиж болохгүй.

Үндсэн хуулийг жижгээр зөрчиж болно гэсэн байр суурийг олон нийтэд нэлээд тарааж буй туйлын харамсалтай. Үндсэн хуулийг жижгээр зөрчиж болно гэсэн ойлголт байхгүй. Жижиг ч бай зөв хийсэн бүхэн эрхэм. Хуульт ёсыг бэхжүүлэх гэдэг нь яг үүнтэй адил.

 Эрх мэдэл, албан тушаалын шуналын эсрэг залуучууд бид үгүй гэж хэлж байна, намын олон гишүүд үгүй гэж хэлж байна. Харамсалтай нь зарим хүмүүс ойлгохгүй, мөнхөд дарга байх ёстой гэж улаарч байгаа нь туйлын харамсалтай. Өрсөлдөгчөө баримтгүйгээр онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж, доромжилж, айлган сүрдүүлж улс төрийн цаазын ялыг оногдуулдаг юм байна.

 Хойд аав нь гэртээ орж ирээд агсам тавьж, хүчирхийлэл үйлдээд байгаа юм шиг зүйл болж байна. Ийм хойд ааваас салах л хэрэгтэй, түүнээс биш хэзээ мэсний үзүүрт нь үрэгдэх бол гээд хүлээх боломж алга. Эрх мэдэл болон хууль хяналтын байгууллагыг өрсөлдөгчийнхөө эсрэг “бороохой” болгож ашиглаж болохгүй. Дүрэмгүй, эрх мэдэл албан тушаалаа хадгалах энэ шунал бусдыг хэлмэгдүүлэхэд бэлэн байдаг юм байна. Хоёр бөх барилдаа. Нэг бөх баахан хориотой мэх хийлээ, улс төрийн допинг хэрэглээ, эцэст уначаад, би давсан, намайг давуулсанд тооц гээд орилоод байгаатай яг адил үйл явдал болж өнгөрлөө.  

Улстөрчдийг, төрийн өндөр албан тушаал хашиж буй хүнийг ёс суртахууны, иргэний ноён нуруутай байхыг шаардаж байна.

 Бидэнд бас гашуун түүх бий. Мартаж болохгүй, давтаж болохгүй, өвөг дээдэсийн минь амсаж явсан хэлмэгдүүлэлтийн гашуун түүх бий. 1937 онд намын хурал дээрээс авч гаран Данзанг цаазаар авч байлаа. 1937 онд Данзан ЕС-ыг буудаж байсан үйл явдлыг дахин авчихааар санаархаж байна. ЕС-н сэдэл нь ирэх 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болох намын их хурлын өмнө өрсөлдөгчөө ямар ч аргаар хамаагүй шоронд хийх улаарч байна уу даа гэж дүгнэхээр байна. Энэ нийгэмд ийм эрх зүйт төрийн эсрэг зүйлийг хэрхэвч хүлээн зөвшөөрөч чадахгүй

 Аливаа хэлмэгдүүлэлтийг хийх, хэн нэгний илд бамбай болох зорилготой хүнийг тухайн албан тушаалаас халах, огцруулах ёстой болохоос томилж, дэвшүүлж боломгүй байлтай.

 Монгол Улс бол төв ази дахь ардчилалын баян бүрд. Үүний баталгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, түүний агуулж, тээж буй үнэт зүйл болсон хүний эрх, ардчилал, шударга ёс, парламентийн ардчилал, төрийн институцийн харилцан хяналт тэнцэл юм.

 Ардчилсан Монгол Улс мөнхөд оршино гэхдээ ардчилал, хуульт ёсыг нь хулгайлж, дарангуйлалаар солихоор санаархаж буй “мөнх бус” албан тушаалын шуналтангуудад та нар амжихгүй гэж хэлмээр байна.

Улс төрийн дарангуйлал, хэлмэгдүүлэлт, өсөрхөл үнэртсэн сорилтыг Улс төрийн мэтгэлцээн, хуулийн үндэслэл, ёс зүйтэй байж даван туулна аа.

 Парламентын ардчилал, хуульт ёсыг хамгаалахын тулд бид тайван бас хуулийн хүрээнд акц хийнэ, ярьж хэлж тайлбарлаж байна, харин эрх мэдэл албан тушаалын төлөө улаарч буй хэсэг сандарч, дүрэмгүй тоглож байгаа нь туйлын харамсалтай байна.

 Муу ажиллаж байгаа, худлаа ярьж иргэдийг төөрөгдүүлж байгаа, Үндсэн хууль зөрчиж, цөөн компаниудын эрх ашгийн төлөө ажиллаж байгаа Засгийн газрыг тэгээд үргэлжүүлээд ажиллуулах уу?

 Ерөнхий сайд Г.Занданшатар өөртөө дүгнэлт хийх 100 хоног болж өнгөрлөө гэж ойлгох хэрэгтэй,

УИХ-н ээлжит 2024 оны сонгуульд хангайн бүсийн 10 мандаттай тойрогт унасан хүнийг тооноор оруулж ЕС болгосон, намын хамт олон дэмжиж байсан гэхдээ намын нөхөд 100 хоногийн дараа дүнгээ тавьж намын дарга болох шаардлагагүй гэж үзэж байна.

 Олон улсын жишгээр бол дээрх нөхцөл байдал бий болбол огцруулдаг. Энэ бол асуудлыг шийдэх улс төрийн бөгөөд Үндсэн хуулийн арга зам гэж үзлээ. Өнөөдрийн намын даргын өрсөлдөөнөөс үүдсэн төрийн хямралыг шийдэх хуулийн хүрээнд санал болгох шийдэл бол ЕС огцруулах гэж харж байна.

 Парламентын ардчилал, хуульт ёсыг хамгаалж  өмнөөхөөсөө ч илүү, мадагүй хоёр дахин, 20 дахин, 200 дахин зоригтой, тууштай байх ёстой юм бол би бэлэн байна

 Монголын хувь заяаг мөнх тэнгэр ивээх болтугай гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Ангараг: Төсөв улайсан нь үнэн. Монголбанк хасах нөөцтэй болсон нь ч үнэн 31 минутын өмнө
П.САЙНЗОРИГ: ОЮУТОЛГОЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ 7 ЖИЛ ТУТАМД ӨӨРЧЛӨХ ХУГАЦАА ЭНЭ ОНД ДУУСЧ БАЙНА 2 цагийн өмнө
Нийслэлийн ДНБ-ий хэмжээ 55.8 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын ДНБ-ий 70 хувийг бүрдүүлж байна 3 цагийн өмнө
Өнөөдрийн хэвлэлийн хурлын эзэд АМНАТ-ын талаар юу ярив 4 цагийн өмнө
Б.Хишигтогтох: Баянхошуу, Шархад дэд төвд тус бүр 110 айлын орон сууцны барилгын ажлыг дууссан 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна 7 цагийн өмнө
Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа 7 цагийн өмнө
“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна 8 цагийн өмнө
Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал 8 цагийн өмнө
ОБЕГ: АЛБА ХААГЧИД 6 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖ, 223 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 10 цагийн өмнө
Хөвсгөл аймагт сураггүй болсон эмэгтэйг 15 дахь өдрөө хайж байна 10 цагийн өмнө
Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй 8 өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо 12 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдаална 12 цагийн өмнө
Ерөнхий сайдын албан бичгийг УИХ хэлэлцэх тов одоогоор байхгүй 2025/10/04
​ “Эрдэнэс Тавантолгой” ХК есдүгээр сард 3,2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ 2025/10/04
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ 2025/10/03
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ 2025/10/03
"Баянхошуу цэцэрлэгт хүрээлэн"-г ирэх сард ашиглалтад оруулна 2025/10/03
Канад Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2025/10/03
Тариалангийн талбайд мансууруулах ургамал тариалж байжээ 2025/10/03