Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн 76 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний салбарын 84, хуримтлалын 81 хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг төдийгүй улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг нийслэл хот дангаараа үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн ДНБ-ий хэмжээ 55.8 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын ДНБ-ий 70 хувийг бүрдүүлж байгаа юм. Нийслэлийн ДНБ арван жилийн өмнө буюу 2015 онд 14.7 их наяд төгрөг байсан бол өнөөдөр ийнхүү 50 их наяд төгрөг давлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС